Путин: ОХУ-ын аюулгүй байдалд хэн ч заналхийлж чадахгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр нийслэл Москва хот дахь Кремлийн ордондоо Батлан хамгаалах салбарын нөлөө бүхий эрхмүүдийг хүлээн авч уулзсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.
Тэрбээр уг уулзалтын үеэр "ОХУ-ын шинэ зэр зэвсэг аль ч улсын стандартаас давсан. Тиймээс ямар ч улс, хүчин манай улсын аюулгүй байдал заналхийлж чадахгүй. Батлан хамгаалах салбар бол улсын нүүр царай, сүр хүч" гэж мэдэгджээ.
Оросын цэргийн мэргэжилтнүүдийн бүтээсэн дуунаас хурдан "Кинжал" пуужин болон Авангардыг зэвсгүүд ОХУ-ын хүч чадлыг улам нэмэгдүүлж буй талаар эрхэм Ерөнхийлөгч уулзалтынхаа үеэр онцолсон аж.
Дуунаас хурдан пуужинг энэ оны эхээр ОХУ-ын Батлан хамгаалах яаманд нийлүүлсэн билээ.
Тус улсын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу "Кинжал" пуужингаар зэвсэглэсэн ОХУ-ын байлдааны онгоцууд энэ онд 89 удаа нислэг үйлдсэн" гэв.
Путин сүүлийн зэвсгээр улсаа тоноглохоос гадна ойрын холбоотон Сири, Венеусэл зэрэг улсад нийлүүлэхээр тохиролцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ