Академич хэргэм хүртсэн эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ
2018-12-19

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ШУА-ийн их чуулган болж 14 нэр дэвшигчээс долоод нь академич хэргэм хүртээсэн юм.

 

 

Тэдгээр академичдын төлөөлөл болох ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн нарт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндэтгэл үзүүлж, халуун дотно яриа өрнүүлсэн юм.

 

Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Улс эх орныхоо хөгжил дэвшлийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, түүндээ чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн дүр зураг гарч ирнэ. Шинжлэх ухаанд хамааралгүй салбар гэж байхгүй. Тийм учраас шинэ оны босгон дээр Монгол Улсын академичдын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын ШУА-ийн академич гэсэн хүндтэй цол хэргэмийг хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа та бүхэн өөрсдийн салбар бүртээ, Монгол Улсын шинжлэх ухааны өмнө хүлээх үүрэгтэй болж байна гэсэн үг. Академич цол хүртэнэ гэдэг та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр шим. БСШУСЯ шинээр төрөн гарч байгаа залуу академичидтайгаа хамтран ажиллах, жил бүр шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нийгэм дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. Тиймээс та бүхэн маань яамтайгаа холбоотой ажиллаарай гэж хүсч” байна хэмээн онцоллоо.

 

Академичидыгг төлөөлж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БСШУСЯ хамгийн хүнд үеийг туулсан гэж боддог. Энэ хүнд үед улс төрийн тэвчээр гаргаж, коллегийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, шинжлэх ухааныг дэмжин, хөгжүүлэх чиглэлээр бүтээлчээр хандаж, олон ажил хийсэнд нь Ц.Цогзолмаа сайдад талархаж явдаг. Гэмтлийн эмнэлэг бол ард иргэдэд хамгийн ойр үйлчилдэг эмнэлэг. Энэ эмнэлгийн жирийн эмч миний бие шинжлэх ухааны академич болно гэдэг нэр хүндийн асуудал байлаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн шинэ заагт ирсэн үед бид улам хичээж ажиллах болно” гэлээ.

 

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар “Академич цол гэдэг өндөр хэргэм. Маш их хариуцлага бидэнд ногдож байгаа. Би хэдийгээр ОХУ-д ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд Үндэсний тооцоолох төвийг байгуулах боломжтой. Манай ШУА ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч энэ зорилт орсон байдаг. Энэ бол ОХУ-д миний хариуцаж хийж байгаа ажил. Багаж том байж их ажил хийнэ. Тиймээс бид том багажтай болох ёстой. Тэр нь Үндэсний тооцоолох төв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа академичдад хариу талархал илэрхийлж, “Хүссэн хүсээгүй бид эрдэмтэд, академичиддаа хөгжлийн загвараа захиалах цаг үе тулж ирсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдийнхээ оролцоог татах нь төрийн бодлого байх болно” гэлээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-24
МАНАН-Н ГАР ХӨЛ ДООДОХ САЙДАНЦАРЫН БӨГСИЙГ САЙН ДОЛООВОЛ АКАДЕМИЧ БОЛДОГ БОЛЦЫМУУ.ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ?ДЭЛХИЙД БАЙТУГАЙ МОНГОЛДОО Ч ЭНЭ ГЭЭД БАТАЛЧИХ ЮМ БНА УУ.ДОХ-Г ЭМЧИЛЧИХСЭН ҮҮ.ГАР УТАСНЫ ГАНЦ ЭЛЕМЕНТ ХИЙЧИХСЭН ҮҮ?ХОРТ ХАВДЫГ ЭМЧИЛЧИХДЭГ БОЛЧИХСОН УУ?УТААГ СОРООД АЛГА БОЛГОЧИХДОГ БОЛСОН УУ?ТҮГЖРЭЛИЙГ АЛГА БОЛГОЧИХОВ УУ?ЯДУУРЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОО ЮУ?ОНГОЦ МАШИН БҮР ДООШЛООД ГУДАМЖИНД ХЭВТДЭГ ЛААЗЫГ ХИЙДЭГ БОЛОО ЮУ?ХҮНИЙ НАСЫГ УРТАСГАА ЮУ?ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИЙДЧИХЭЭ ЮУ? ГЭЭД ҮЗЭХЭД БАХЬ БАЙДГААРАА Л БНА Ш ДЭЭ.ХАРИН Ч УЛАМ ДОРДОЖ БНА.ГЭТЭЛ ЭРДЭМТЭД ХЭДЭН АРАВААРАА ТӨРӨӨД ОДОО БҮР ОЛОН АКАДЕМИЧУУД БӨӨ
2018-12-22
ugaasaa yduu avgai, yaaj yvaad iim ondor alban tuschaald ochdson um bol, nohoroo bas darga bolgood ichij amidraach
2018-12-20
цогзолмаа:
Охин нь хар тамхины хэрэгт холбогдсон гээд мэдээгээр яваад л шууд устгагдсан даа.Нилээн нууцалж байгаа бололтой ...
2018-12-20
ХОВДООС АРХИЧИН ШОРОНЖСОН 2 НӨХӨРТӨӨ ХӨӨГДӨН АМЬ ЗУЛБАЖ 2 ОХИНОО ДАГУУЛАН АРЬС МАХАНДАА ХАТАЖ ӨРӨНД БАРИГДСАН ЯДУУГИЙН ТУЙЛ ХОРЧИЙСОН АМЬТАН ХОТОД ОРЖ ИРЖ ЭР БҮРИЙН ӨВӨР ХЭСЧ ЯНХАНДАЖ ЯВСАНЫГ НЬ МЭДЭХ ХҮН ОЛОН БАЙГАА. ТӨРИЙН МӨНГӨ ИДЭЖ ЛУЙВАР ХИЙЖ Л ӨДИЙ ХҮРСЭН ЭМГЭН ШУЛАМ ИЧИЖ АМЬДРААСАЙ
2018-12-20
ШУА-ыг нэн хурдан тараа УЛААНБААТАРАА УТААБААТАР БОЛГОЧИХООД САР БҮР ӨНДӨР ТЭТГЭМЖ ИЙМ ИХ МӨНГӨ ИДЭЭД ИЧМЭЭР ЮМ ДАА
2018-12-19
Зочин:
ЭД АГУУ ДАА БИШ . САР БҮР НАСААРАА 800 000 төгрөг АВАХ ШУНАЛДАА АЛАЛЦДАГ ШҮҮ ДЭЭ. ШУ-ЫГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛООД БАЙНА ДАА
2018-12-19
irgen:
ichmeer um, gadnii orond bol deed surguuli togsson l bol akedemich gej nerledeg, jiriin l ner um baina lee shdee
2018-12-19
ЗОЧИН:
БӨГС УЛАЙЧИХЛАА.ЮУН ЯАСАН АКАДЕМИЧ ВЭ?ЦОГЗОЛМААГИЙН БӨГСИЙГ САЙН ДОЛООВОЛ ЭРДЭМТЭН ДОКТОР АКАДЕМИЧ ЗҮҮГЭЭ Ч ЛААЗАА Ч ГАНЦ МИКРО ЭЛЕМЕНТ НААД ЗАХ НЬ УТААГАА АРИЛГАЖ ЧАДАВ УУ?ИЧИЖ ҮХЭЦГЭЭ.
2018-12-19
Тэнэг сайд:
Энэ Цогзолмаа ийм тэнэг сайд байсан юм уу, ШУА-ийн Тэргүүлэгчид гэж тараах ёстой шимэгчид шүү дээ. Хамгийн чадваргүй, ажлын үзүүлэлтгүй цол хэргэмээр амьдрагчдын арми. Уг Сү.Батболд, Ё.Отгонбаяр үргэлжлүүлээд Гантөмөр ШУА-г тараах гэж гольдролд нь оруулах гэж оролдож байсан. Энэ тэнэг сайд тэдэнд ирээдүйд бүр хүчтэй унах нөхцлийг нь бүрдүүлж өгч байх шигээ
2018-12-19