Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав


2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21:56 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын 1 дүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар хүрэлцэн очиход 1 дүгээр давхрын 6 ширхэг лангуу барааны хамт шатаж байсныг 25 минут ажиллан, 1,5 тэрбум төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж, богино хугацаанд хохирол багатайгаар унтрааж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ