"Худалдааны дайн"-ыг зогсоох хэлэлцээр хийхээр тохиролцжээ
2018-12-20

АНУ, БНХАУ-ын дунд зөрчилдөөнийг бий болгоод буй "худалдааны дайн"-ыг шийдвэрлэх эхний хэлэлцээр оны нэгдүгээр сард зохион байгуулагдахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин өчигдөр “Bloomberg” сувагт ярилцлага өгөх үеэрээ "Тун удахгүй хоёр улсын дундах маргаан хаашаа эргэх нь тодорхой болно" гэж ярьжээ. 

 

Сайд үргэлжлүүлэн "Худалдааны дайныг зогсоохоор хоёр тал өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа утсаар холбогдсон. Цаашид хэлэлцээр хийхээр төлөвлөсөн. Бээжингийн тал ч манайхтай ижил байр суурьтай байгаа" гэж мэдэгдэв. 

 

ТРАМП-СИ нар энэ сарын 1-нд Аргентинд зохион байгуулагдсан "Их 20" дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, худалдааны дайнаа хэсэг хугацаанд түр зогсоохоор тохиролцсон юм. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д 90 хоногийн хугацаа олгосон ба энэ хугацаанд зөрчилдөөнийг шийдвэрлэхгүй бол тарифын нэмэгдлийг хэрэгжүүлэхээ мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин