Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ
2018-12-20

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темерийг авлигын хэрэгт буруутгаж, шалгахаар төлөвлөж буй талаар "www.mandurahmail.com.au" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар тус улсын Ерөнхий прокурор Ракел Дож мэдэгдэж, боомтын салбарт үүссэн том авлига, мөнгө угаах сүлжээг илрүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлж буйгаа зарлажээ. 

 

Ерөнхийлөгчийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, боомтын салбарт олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй  "Rodrimar SA" тээврийн компанид ашигтай гэрээнд гарын үсэг зурсан байж болзошгүй гэж прокурор буруутгав. 

 

"Мөн Ерөнхийлөгч тус компанид давуу тал олгосныхоо төлөө хамгийн багадаа 1.5 сая ам.долларын авлига авсан байж магадгүй" хэмээн Бразилийн цагдаагийнхан хоёр сарын өмнө мэдэгджээ. 

 

Уг авлигаас гадна түүнийг "Odebrecht" барилгын компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэж байна. 

 

Дээрхмөнгийг түүнд 2000-2014 оны хугацаанд төлсөн гэх бөгөөд энэ хугацаанд Темерийг мөн боомтын салбарын компаниудаас 4,3 сая орчим ам.долларыг авсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин