В.Путин: Трамп британичуудын сонголтыг огт хүндэтгэхгүй байна
2018-12-21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уламжлал ёсоор хэвлэлийн их хурал зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. В.Путин өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулж, дахин Кремлийн тэргүүнээр сонгогдсон юм. Тэрбээр 2001 оноос хойш 14 дэх удаагаа хэвлэлийн хурал зохион байгуулж байна. 

 

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков  хэвлэлийн хурлын өмнө"Уламжлалын дагуу Ерөнхийлөгч цахим хаяг, захиа, утас болон урьдчилан ирсэн асуултад хариулах болно" гэж мэдэгджээ.  Энэ жил эдийн засаг, олон улсын харилцааны талаарх асуулт их ирсэн гэж Кремль мэдэгдлээ. 

 

Британийн Засгийн газар Европын холбоог орхихоор зэхэж, "Brexit"  хэлэлцээрийг үргэлжилүүлсээр байна. 

 

Энэ талаар Ерөнхийлөгч "Британи энэ холбооноос гарвал дараагийн улс гарах гэж тэмцэх болно. Нэг мэдэхэд энэ бүхэн нэгэн хэвийн үзэгдэл болно. Британийн тал өөрсдөө ийнхүү шийдсэн. Хамгийн гол нь британичууд л бүх нийтийн санал асуулгаар Европын холбооноос гарахыг зөвшөөрсөн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Brexit"  хэлэлцээрийг огт хүндэтгэхгүй байна. Иргэд аль эрт ингэж хүссэн" гэж хариулжээ. 

 

Энэ удаагийн их хуралд 1702 сэтгүүлч оролцох эрх авсан нь нэг ёсны дээд хэмжээ тогтоосон бол 2001 оны анхны арга хэмжээнд 500-аад сэтгүүлч ирж байсан байдаг. Харин өнгөрсөн оны арга хэмжээнд 1640 сэтгүүлч иржээ. 

 

Азербайжан, Белорусь, Их Британи, Герман, БНХАУ, АНУ, Украйн, Япон болон бусад орны сэтгүүлчид хэвлэлийн хуралд оролцсон байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин