“Алтангадас”-аас МАНАН үүссэнийг Н.Алтанхуяг мартчихаа юу?!
2018-12-21

Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг уржигдар мэдээлэл хийлээ. Үүний өмнө “…Н.Алтанхуяг нам байгуулах болсноо зарлах гэж байна” гэсэн цуу улс төрийн хүрээнд тараад байв. Түүнийг “Алтангадас” фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Гэвч Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам бол­гоно гэж ярьсангүй. Ер  нь  л “…Нам байгуулна” гэж хэлсэнгүй. Тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мэдэгдлээ. “Би чамд хайртай” кинон дээр “…Охин ч гарсан, хүү ч гарсан Золбоо л гэж нэр өгнө” гэдэг шиг гэгээн мөрөөдөл сонсогдов. Гэхдээ асуудлын гол нь энэ биш. Хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулж санасандаа хүрнэ гэж ярих нь түүний иргэний болоод улстөрчийн эрх юм.

 

 

Гэхдээ Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа гэсэн нь дотоод, гадаадын хачин танил хувилбар, хуулбар шүү зүйл болоод ирэв.

 

2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар.

 

Өнгөрсөн намар даа, есдүгээр сарын дунд хавьд нэгэн амралтын өдрөөр Нийслэлийн МАН-ын бага чуулганы төлөөлөгчдийн сонгуультай давхцуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний нэгэн үйл ажиллагааг Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д хийсэн юм. Архи дарсгүй, хоол ундтай, спортын хөнгөхөн тэмцээн уралдаан зохиосон, урлагийнхан олноороо очиж дуулсан арга хэмжээ болсон. У.Хүрэлсүх тэр арга хэмжээний тайзан дээр Би 1000 найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингис хааны мянгат, зуут, аравтын систем байх болно. Би өнөөдөр 1000 найзтай боллоо” гэж хэлсэн байдаг. Одоо тэр хөдөлгөөн нь Иргэний нийгмийн бусад байгууллагын адил төр, засагт шаардлага тавьж, тэмцэл илэрхийлэхээ мэдэгддэг. Харин Орост “Нэгдсэн Орос” нам гэж бий. В.Путины нам л даа. Товчхондоо В.Путины улс төрийн өндөрлөгт хүрч, ОХУ-ын төрийн эрх мэдлийг он удаан жил барихаар байгуулсан “гишгүүр” нь юм. У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөл­гөөний “оригиналь” нь тэрхүү “Нэгд­сэн Орос” нам байж ха­рагдаад байгаа юм.

 

Оросын “Нэгдсэн Орос” нам үүсэх урьдач нөхцөл нь В.Путины байгуулсан нэгдэл байв. “Нэгдэл”-д тулгамдсан саад байсан. Тэр нь Юрий Лужковоор удирдуулсан “Эх орон-Бүх Орос” нам байв. Угтаа “Нэгдэл” бол “Эх орон-Бүх Орос” намыг сөрж 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуулиас гурван сарын өмнө байгуулагджээ. Ерөнхийлөгч Б.Ельциний үед Ерөнхий сайд В.Путины нэр хүнд өсөөгүй, “Нэгдэл” нь “томорч” чадаагүй байв. Тиймээс В.Путины нам Юрий Лужковын “Эх орон-Бүх Орос” намын мөрийн хөтөлбөрийг дууриаж эрх мэдэл болон прагматизмд түлхүү ач холбогдол өгснөөрөө бүтэлгүйтсэн байдаг.

 

Дараа нь “Нэгдэл”-ийнхээ даргаар С.Шойгуг томилсон. Ингээд Ерөнхий сайд В.Путин 1999 оны намар Дагестаны Чеченүүдийн халдлага, Москва болон бусад хотод хийж буй террорист бөмбөгдөлтийн хариу болгож Чеченийн Бүгд найрамдах улсын бослогын эсрэг цэрэг илгээснээр нэр хүнд нь өсч эхэлсэн гэдэг. В.Путины тэмцлийг Оросын ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжсэнээр нэр хүндийнх нь өсөлтийг улам бүр түргэтгэсэн байдаг. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сард болсон Думын сонгуульд 23.3 хувийн санал авч, “Эх орон-Бүх Орос” нам 13.3 хувь, харин Коммунист нам 24.3 хувийн санал авсан байгаа юм. Энэ бол тухайн үедээ В.Путины төсөөлөө ч үгүй амжилт байсан гэдэг. Гэхдээ энэ ялалт түүний нэр хүнд өссөнтэй шууд холбоотой байжээ. Энэ бүхний дараа 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Б.Ельцин бүх эрх мэдлээ В.Путинд шилжүүлэн өгч, тэрээр 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, засаглал нь албан ёсоор эхэлсэн юм. Улмаар 2001 оны арванхоёрдугаар сард “Нэгдэл” болоод “Эх орон-Бүх Орос” нийлж “Нэгдсэн Орос” нам байгуулагдсан байна. Одоо бол “Нэгдсэн Орос” нам Оросын улс төрийн намуудын цөм нь, тус улсын хамгийн том нам болсон.  Оросын Думын 450 суудлаас 238 суудлыг эзэлсэн байна. Энэ бол Хойд хөр­шийн удирдагчийн зам мөр, улс төрийн түүх юм.

 

Түүнийг л Н.Алтанхуяг хуулбарлан гарч ирж, В.Путин террористуудтай тэмцэж нэр хүндээ өсгөсөн. Би МАНАН-тай тэмцэнэ гэж бас өсгөнө гэж үзэж байх шиг байна. Ганц Н.Алтанхуяг ч биш МАН-ын дарга У.Хүрэлсүх ч намынхаа Бага хурлын индэр дээрээс ингэж бас мэдэгдлээ. Н.Алтанхуягийн уржигдар ярьсан зүйлүүдээс “…2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэр юу ярьчихав аа. Яг үнэндээ МАНАН-д хамгийн их хамаатай, бараг анхдагч нь гэж хэлж болох хүн бол Н.Алтанхуяг өөрөө юм.

 

Яагаад гэвэл түүнд он удаан жил нэр хаягаа, бараг овгоо болгож ирсэн “Алтангадас” нь бий. “Алтангадас” 15 дахь жилдээ “үйл ажиллагаа” явуулж байгаа юм. Энэ фракц анх 2003 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөгжлийн төлөө, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус “Алтангадас Ассоциаци” нэрээр байгуулагдаж байв.Гэвч тэр цагаасаа хойш өнөөг хүртэл Монголын улс төрд хамгийн гол гэгдэх хуйвалдааныг зохион байгуулж байсан улс төрийн бүлэглэл гэх дүгнэлтийг Монголын улстөрчид, улс төрийн ажиглагчид шууд хэлдэг. Учир нь тухайн үед “Алтангадас Ассоциаци”-д МАХН-ын Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар элсэж байсан.

 

Энэ “ассоциаци” тухайн үедээ МАХН-ын ч, АН-ын ч жинхэнэ шүдний өвчин болж байв. Ямар сайндаа л 2008 оны сонгууль дөхсөн үед АН дахь “Алтангадас”-ын нөлөө дийлдэхээ больж тус намын дарга болоод удаагүй байсан Ц.Элбэгдорж генсек Д.Дорлигжаваараа “…“Алтангадас” фракц татан буугдсан” гэж олон нийтэд мэдээлэл хийлгэж байхав. Гэвч АН-ын ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан бөөнөөрөө ороод ирчихсэн байв. Тэр үеийн АН-ын удирдлагууд “Алтангадас”-ын дайралтаас хамгаалахын тулд 2008 оны сонгуульд нэр дэвшигчдэд 20 сая төгрөгийн босго тавьсан ч түүнд нь “Алтангадас”-ынхан бус АН-ын бусад нэр дэвшигч чирэгдсэн гэдэг юм. Улмаар 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН 37, АН 35, БНН нэг суудал авч Эвслийн Засгийн газар байгуулагдахад “Алтангадас”-ынхан бас л бөөнөөрөө ороод суучихсан. Н.Алтанхуяг тэр Засгийн газрын Сангийн сайдаар ажилласан байдаг. Өөрийнх нь яриад байгаа МАНАН-гийн эхний Засгийн газар шүү дээ.

 

Дараа нь 2008 оны сонгууль“хар долдугаар сарын 1”-нээр дуусч, С.Баярын тэргүүлсэн Стандарт бус Засгийн газар байгуулагдаж байв. Мань Н.Алтанхуяг тэр Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар оров. Бас АН-ын тав дахь дарга болж чадсан. Жилийн дараа С.Баяр ажлаа өгч, Сү.Батболд Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байв. Ингэж явсаар 2012 оны сонгуулийн жил эхлэнгүүт Н.Алтанхуяг мэдэгдэл хийж, АН Засгийн газраас гарлаа гэсэн. Тэгээд гараад явсан. Түүнээс цааш тодорхой. 2012 оны сонгуулийн дараа намын даргын хувьд Ерөнхий сайд болсон. Хоёр жил болгоод намынхан нь огцруулсан. 2016 оны сонгуулийн дараа “сул” явж байгаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулсны дараа зөвлөхөөр нь очиж ажиллаж байгаа. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг бол “…МАНАН баба” гэж ярих хүн огтоос биш юм. Харин ч МАНАН-гийн хамгийн “чанартай” бүтээгдэхүүн. Бас МАНАН-гийн ашиг шимийг хүртэхийн дээдээр хүртсэн хүн нь Н.Алтанхуяг өөрөө юм. Тиймээс “Алтангадас”-аас МАНАН үүссэн гэдгийг Н.Алтанхуяг “мартчихсан” нь их хачин. Угтаа мартах аргагүй үнэн бол энэ. Товчхондоо “Алтангадас” л МАН, АН-ыг манантуулан сүлсэн. Түүний томоохон төлөөлөл нь ноён Н.Алтанхуяг юм.

 

Нөгөө талаар ингэж Нэгдсэн, Нэгдмэл Монгол хөдөлгөөн үүсгээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг хоёр яриад байгаа шигээ МАНАН-г сөнөөхөөр тэмцээд байгаа хэрэг огт биш. Энэ бол ердөө л МАНАН-гийн их эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх бас нэг МАНАН-гийн хийж буй тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, МАНАН доторх шинэ эрх мэдэл, шинэ хуваарилалт явагдаад эхэллээ гэсэн үг. Ер нь бол В.Путины түүхийг давтах гэсэн, шууд хуулбарлаж улс төр хийх гэсэн оролдлогыг тэд яагаад хийгээд эхэлсэн бэ. “Нэгдсэн Орос” нам гэдэг шиг нэг нь “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, нөгөө нь “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулаад мэдээлэл, мэдэгдэл хийсэн нь ямар учиртай вэ. Гэхдээ цаадах шалтгаан нь харагдаад байна. Эдний цаана “…Түрүүлж ирсэн нь том шагналтай” гээд хоёр хүүхэд уралдуулж байгаатай адил үр дүн хараад сууж байгаа эзэн байна. Тэр хэн бэ.

 

Энэ бүхнээс МАНАН-г устгах туйлын зорилго огт харагдахгүй байгаа юм. Тийм боломж ч алга. Ерөөсөө л МАН бужигнаад дууслаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх нь намынхаа Бага хурлын индэр дээрээс “…Мафитай тэмцэнэ” гэж зарлаад УИХ-ын бүрэн эрх, Үндсэн хуульд шууд халдлаа. Энэ бол МАН-ыг татан буулгах шууд шалтгаан болно. Угаасаа ч МАН-ыг татан буулгах тухай гомдол шүүх байгууллагад оччихоод байгаа. Бас АН-ын хүч тарамдаж, тараая гэж зориглоод дайрсан хүн төвөг багатайхан хазайлгаж болохоор болоод байгаа. Ингээд харахаар намууд “устаж”, дахин гарааны ижил нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах хэн нэгний төлөвлөгөө бодитойгоор хэрэгжээд эхэлсэн байна.

 

Энэ биеллээ олсон нөхцөлд “Нэгдсэн Монгол нам” эсвэл “Нэгдмэл Монгол нам” Монголын улс төрийн намуудын тэргүүнд бичигдэж, эзэн нь В.Путин шиг олон жил төрийн толгойд заларна гэсэн мөрөөдөл, зорилго тэдний “эзэн”-д байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг үнэн Алтангадас чинь нам дамжсан нутгийн мафынхан.Эд нараас нараас МАН,АН ын бүлэг үүссэн гэхэд нэг их алдахгүй биздээ.
2019-10-11
IRGEN:
UNEN .UNEN .ELBEGDIRJ TEFGUUTEI .EDGEER .AWILGACHDIIG .HURUNGIIG .NI .HUU .HURAAJ .SHORIND .HIIJ .TOLGOI .HUMUUSIIG .NI .TSAAZAAR .AWAACHIH .BEREGTEI ALIIN .BOLGON .DAWRUULJ.EH.ORNOO.HOISLUULAHIIG.ZOGSOO.H.BATTULGAA,
2019-10-10
Ed nariig dahin Tord buu oirtuulsugai!:
Shudraga es yridag ni Altanhuyag ch bish Elbegdorj ch bish Mye Enkhbold ch bur bish aa harin nogoo hongiloo uusegsen shudraga busiin hogiltonguud gewel zohiltoi!!!
2018-12-23
Иргэн:
Энэ балайд одоо хүн итгэнэ гэж үү дээ? 2 жил хүрэхгүй хугацаанд Зөвлөх Гансүхээрээ хэдэн тэрбум төгрөг нүүрснээс хусуулж амжаа л биз дээ,
2018-12-22
Зочин:
Үнэн шүү
2018-12-22
Manan tatan buugdaad bugd dahin neg garaanaas ehelj baival harin boloh yum bishuu.
2018-12-22
Mongol:
Chalchaa altakhuyag d saihan ulsig urund oruulj, edin zasgig sehgui boltol n dampuurulsan gavyaal baigaasht.
2018-12-22
Шар доктор:
МАНАНг үүсгэн байгуулагчийн нэг Алтантуяа одоо чи боль. Чиний хөдөлгөөнд одоо хэн ч нэгдэхгүй. Чиний цаад санаа чинь ахиад ерөнхий сайд, намын дарга болох. Муу санаатай хорчин чи улс төрөөс холдож үз.Ардчилагчдын дотор сайн муу хүн зөндөө л бий. Чи хамгийн новш нь. Шударга бусын хонгилыг өөрөө бүтээлцчихээд байхгүй болгон гэж орилоод яахав дээ. Өөрөөсөө эхэл.
2018-12-22
Зочин:
Үнэн шүү
Chamaig sonsdog Iljigch baihgui gedegt itgeltei b na:
Yawj yawj ene eruu owdog ni niilsen mongoloiroo ch sewer yarij chaddaggui hunenzereer zaalaglaa yu Mongoluud ineed hurchihlee ah duu hamaatan sadangaaraa ter chigeeree mash ih asuudaltai togzog l yum bilee ene kun!
2018-12-22
Цэвэр агаар" сангаас 600 сая төгрөг шилжүүлсэн байсан. 21 настай охиныг нь буруутгалтай биш, ЕС-даа буруутгалтай биш гээд тэгсхийгээд орхичихдог.
2018-12-22
Зочин:
Заа увсын дөрвөд ч гэх шиг жинхэнэ оркоо гайхуулсан малнууд байх юмаа ккк увсын нтр гэхээр хөдөө явах уу нэг л хийрхсэн ухаантай болох гээд ядсан юмнууд хэн юу хийж чаддаг хийж байсан нтр хамаагүй айн энэ хүн чинь та нарын нөгөө монголоо хөгжүүлье гээд чарлаад байдаг ажлыг бага сага бодитоор хийсэн юм биш үү хийгээгүй бол ингэж дуугарах уу хэн нь ч ингэж дуугарч ярьсын бүү мэд ямартай ч намаа ялуулаад зам тавиад ажил хийсэн л хүн
2018-12-22
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.
2018-12-21
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.
2018-12-21
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.
2018-12-21
zochin:
zahialgat bichleg hiideg iim tenegiudees bolj ard tumen tuuruud baina. Altanhuyag zuv yum yarij bna shuu dee
2018-12-21
Иргэн:
Энэ нэг зальтай ОРК больж үз. Увсдаа очоод Чацарганаа тариад дүрвэдээрээ яриад зүгээр л аиьдарч үз
2018-12-21
Увсынхан хаа бга газраа хор найруулж хагаралдан бутаргаж улс төрийг, албан тушаалыг, айл өрхиыг ч бсн байнга хоролж бдг арчаагүй хүмүүс байхын. Нямдорж гэж аймшгийн худалч бүр цайрцан зөнөг ёоёотой өвгөн нэг бн. Энэ алтанхуягийг яаж их идэж уусан худалчийг нь намынхан нь ам уралдан муулдаг шүү. Ард түмнийг та нар битгий хуурч басамжил, итгэдэг тэнэгүүд нь бхад үзэн яддаг үнэнг чинь мэддэг нэг хэсэг бий шүү! Увс нам гээд шинээр байгуулаад яваач, хир хол явахыг чинь харъя ккк
2018-12-21
Энэ увсын дөрвөд яршигөө ичих хэрэгтэйшдэ. Нүшрс хөтөлбөрөөс аймаар их мөнгө идчээд найз гансүхийгээ өмнөөсөө шоронд явуулаад, мөн хүргэн дэнзэн нь 17 тэрбумыг шамшигдуулсан нь батлагдаад ял аваа биздэ. Бас хамаатны 2 авгай мөнгө идээд ял аваад эмэгтэйчүүдийн шоронд тансаглаад хэвтдэгийг бүгд мэднэшдэ. Битгий дандаа хор найруулж ичихгүй муухайгаар дарвалзаж байгаач. ЕС ганцхан жил хийхдээ аймшгийн их идэж хулгайлчаад. Бас ичих булчирхай баймаарсанда энэ алтанхуяг, зика, женко хүрэлсүх батзандан оюунэрдэнэ дуракуудад!!!
2018-12-21
Teneg ORK mini:
Chinii baasiig doloodog doldoi nar l chamaig demjih baih ter ni mash zoohon gariin tawan huruund bagtahtai uguitei !
2018-12-21
Иргэн:
Алтанхуягаа одоо улс төрөөс холдож үз. Тэр Дэнзэнтэйгээ хувийн бизнесээ хийгээд яв. Чи сайн сайхан зам мөртэй хүн биш. Улс төрийг хувийн эрх ашигтаа сайн ашигласан. Одоо болно.
2018-12-21
Ойрд:
Хөөё. Алтанхуяг аа чи одоо болно оо. Чамайг монголын ард түмэн мэдэхийн дээдээр мэднэ. Ёрөнхий сайд баснаа чи зүүдлээд, Нямдорж ах чинь УИХын даргын суудал зүүдлээд та хоёр хэцүү байгаа бол Жавхлан дуучин гэх мэт увсынхаа хэдийг нийлүүлээд увс гэсэн нам байгуул аа!!! Горьд!!
2018-12-21
Зочин:
Бас л Цайрчихсан оркуудын л нэг биз монголын маань төрд нэг ч үйлс нь ариун сэтгэл зөв ичих булчирхайтай өндөр ёс суртахуунтай хүн байгаагүй байхгүй бололтой
2018-12-21
Бор:
Алтанхуяг өөрөө мананг үүсгээд тэр манан дундуур явахдаа гэр бүлээрээ хулгай хийж байгаад баригдаж нүдний булай болж манангаас болж баригдсанаа шударга бусын хонгил хэмээх нэрээр халхавчлан өөрийгөө шударгын дүрд тоглуулж байгаа нь ард түмнийг юу ч санадаггүй тэнэг гэж басамжлах нь зэвүү хүргэж байна. Ичдэггүй новшийг яах вэ та минь ээ
2018-12-21
заль заль
2018-12-21
!!!:
ene erguu gariig toirson heden er em doloogchid bugd huuramch hudalch bas hulgaich gedgiig l medeh yum b na
2018-12-21
Зочин:
2004 онд МАХН-та йхамтарсан засгийн газарт, Алтан гадас фракцаас Ан-ыг төлөөлж,Сангийн сайд,2008 онд МАН-тай хамтарсан Засгийн газарт, АН-ыг төлөөлж,Алтан гадас фракцаас тэргүүн шадар сайнд,хийж яьсан хүн одоо МАНАН яриад яахав дээ.16+м жил төрийн толгойд суучихаад одлоо гэнэт л энхийн цагаан тагтаа болох гэж зүтгээд л .. ичмээр дамшиг юм аа
2018-12-21
Таамаг:
Дэнзэн, Алтанхуяг хоёрыг хэн ч нохой хуцсантай адил тоохгүй байх оо
2018-12-21
zochin:
Маш зөв хэлжээ. Эзэн нь, Эзэд нь ХЭН бэ гэдгийг !!!!!
2018-12-21
Зочин:
Манангийн толгойлогч Алтанхуяг мөн
2018-12-21
Teneg Setguulchee bolio tarhi ugaaj chadahguildee:
АНАН гэхээр зориуд өөр юм яриад байх юм. Тэр намууд нийлж засаг байгуулсаныг,яриагүй. Элбэгдорж, Ми.Энхболд,Бадамжунай нарын улс орны эдийн засгийг гадаадынхантай нийлж эзлэх төлөвлөгөөг яриад байна аа. Ми.Энхболд ЦИХ-д анх нэр дэвшихдээ Элбэгдоржтой тохироо хийж байсаныг зарим нь санах байхаа. УБ банк чинь Сэргээн босголт банкийг зориуд дампууруулж гаөрч ирсэн. Нөгөө Эрдэнэтийн будлиан дээр Бадамжунай хүргэнтэйгээ очоод эзэлчихсэн гээд зөндөө юм байгаа даа. Ми. сайхан гүрийх юм аа. Ийм хүн л төр түмнээ залилдаг юм байна
2018-12-21
Муу ХУЛГАЙЧ
2018-12-21
МАНАН гэхээр зориуд өөр юм яриад байх юм. Тэр намууд нийлж засаг байгуулсаныг,яриагүй. Элбэгдорж, Ми.Энхболд,Бадамжунай нарын улс орны эдийн засгийг гадаадынхантай нийлж эзлэх төлөвлөгөөг яриад байна аа. Ми.Энхболд ЦИХ-д анх нэр дэвшихдээ Элбэгдоржтой тохироо хийж байсаныг зарим нь санах байхаа. УБ банк чинь Сэргээн босголт банкийг зориуд дампууруулж гаөрч ирсэн. Нөгөө Эрдэнэтийн будлиан дээр Бадамжунай хүргэнтэйгээ очоод эзэлчихсэн гээд зөндөө юм байгаа даа. Ми. сайхан гүрийх юм аа. Ийм хүн л төр түмнээ залилдаг юм байна.
2018-12-21
кк:
Энэ балай хулгайчийн мөрөөдөл биелэхгүй ээ
2018-12-21
Иргэн:
Энэ 2-ын байгуулсан хөдөлгөөнийг нийгэм хүлээж авахгүй
2018-12-21
Ard:
Ene odoo Ard tumniig teneg hen yu hiij helj baisniig martana gj bodddog yum bh da! Altankhuyag uuruu! Ichihgui solioroh yum!
2018-12-21
ЗОЧИН:
АСУУДЛЫГ ХҮНД БОЛГОСОН НӨХРИЙН НЭГ НЬ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ. оДОО ЯАХ НЬ ВЭ. ХЭН ТООХ ВЭ.
2018-12-21