Цалингаасаа татгалз, ТАНХАЙЧУУД АА
2018-12-21

Монголын парламент 2018 оны төгсгөлд ажилласангүй. Шалтигтай, шалтиггүй улстөржилтөөс үүдэн УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдсангүй. УИХ сандал ширээний асуудал ярих үед ирц бүрддэг, бусад үед гишүүд гуйлгаж, түүлгэж хуралдаанд ирдэг нь худлаа зүйл биш. Харин 12 дугаар сард УИХ-ын гишүүд огт ажлаа хийсэнгүй.

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан сард 8 удаа хуралдах хуваарьтай. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт хуралдаж, төлөвлөсөн асуудал, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Гэтэл одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлоод байна. Шалтгаан нь гишүүдийн ирц бүрдээгүй. Өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой  чуулганы нэгдсэн хуралдаан 11.40 цаг болоход ирц бүрдээгүй, УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан гишүүдээ нэр усаар нь дуудаж суусаар дахин хойшиллоо. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зургаа дахь удаагаа хойшиллоо. Энэ сард Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ л УИХ-ын гишүүд ирц бүрэн хэрэлдлээ.

 

УИХ-ын 40 гишүүн бойкот зарласан. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, суудлаасаа буутал нь УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй хэмээн өөрсдөдөө чөлөө өгснөөс үүдэн парламентын үйл ажиллагаа бүрэн зогсолтод ороод буй. Тэдний гол үүрэг нь УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд сууж, хууль батлалцах. Харин тэд үндсэн ажлаа хийхгүй байгаагаас үүдэн УИХ цаашлаад төрийн ажил гацсан гэж болно. Готов, Шадав хоёрт чанарын ялгаагүй шиг М.Энхболд нь парламентыг удирдана уу, байна уу, утаанд хордож байгаа иргэдэд түй ч хамаагүй.

 

Тэгэхээр нэгэнт ажил хийгээгүй хүмүүс цалин авах ёсгүй. Угаас хөдөлмөрийн хууль, УИХ-ын дэгийн хуулиар зохицуулагдсан асуудал учраас тэд ч хууль хэрэгжүүлэх ёстой. УИХ-ын гишүүд 1-1.2 сая төгрөгийн цалин авдаг гэсэн. Дундажаар нэг сая төгрөг гэж бодоход 76 сая төгрөг. Дээр нь тэд ажлаа хаясан учраас шатахуун, утасны төлбөр ч авах эрхгүй. Ингэхээр чамгүй мөнгө хуримтлагдана. Харин энэ мөнгийг утаанд зарцуулъя. Хөгшин, залуугаагүй ужиг өвчинд нэрвэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь ил асуудал. Тиймээс ажлаа хийгээгүй УИХ-ын гишүүдийн 12 дугаар сарын цалингаар утаатай тэмцье. Цахилгааны төлбөрт хийнэ үү, утаатай утаагүй түлш, зуухандаа зарцуулна уу. Эсвэл амны хаалт авч тараана уу, хамаагүй. Гагцхүү төрийн сэнтийд суусан ажилгүйчүүдийг татварын мөнгөөрөө цалинжуулах хүсэл огтоос алга.

 

Өчигдөрхөн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэж, ажилд хийдэг хүн алга хэмээн гомдоллож байсан. Засгийн газраас дөрвөн сарын өмнө шийдвэрлэсэн асуудлыг гурван яам хоорондоо шидсээр он дуусгаж, арга ядахдаа хөхөө өвлийн хүйтэнд суулт зарлах, жагсаал хийх тухай ярьж байна. УИХ, Засгийн газар ажлаа хийхгүй байгаагаас төрийн бүх л шатанд назгай, задгай байдал тогтож, харсан, хүлээсэн төрийн албан хаагчид ширээ бөглөж сууна. Тэднийг буруутгах аргагүй. Үүрэг, чиглэл өгөх ёстой төрийн дээд байгууллагууд ажиллахгүй, юу хийж, ямар асуудал шийдвэрлэх, хэдэн төгрөг хааш нь хуваарилах асуудал тодорхойгүй байхад энгийн төрийн  албан хаагчаас юу шаардаж, юуг хүсэх билээ.

 

Энэ  бүхний ужиг нь УИХ-ын гишүүд. Тэд Монголын төрийг гацаанд оруулсан, бүр санаатайгаар. Сахилга, хариуцлага УИХ-ын танхимаас эхлэх ёстой гэлүү. Тэгвэл хариуцлагаа ухамсарлаж, цалингаасаа татгалз. Та нарын цалин иргэдийн татварын мөнгө. Татварын мөнгөө эрүүл мэнддээ зарцуулъя, ядаж амны хаалт авч зүүе.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ТЭНЭГ "ШУУД" САЙТ АААА:
УИХ-н гишүүд нэг их танхайраад хурлаа таслаад байгаа юм биш гэж харж байна. МАНАН гэж улстөр, бизнесын олигархижсан, мафижсан бүлэглэлээс салахыг АРД ТҮМЭН хүсэж байна. Цалин малин хасна ч гэх шиг тагшны юм яриад тэнэг сайт чинь...
2018-12-23
Zochin:
Uchralaa bukh ard tumniig doromjilj baigaa Enkhboldiin talaar gants ch ug gan khiikhgui baigaa chin chamaig tuunii bugsnii alchuurnuudiin neg gedgiig chin notlood bainaadaa tiim uu
2018-12-23
Zochin:
Uchral guai ta nudee née, uil yavdliin Urga ni tsalindaa gej bodoo uy , heterhii haralgan baina chi. Iim baikhad erguu malaar duudahaas bish yakhavdee.
2018-12-23
Зочин:
Харин чи хахуулаа аваад хахж үх
2018-12-23
Иргэн:
Дандаа суудлийн төлөө эрх мэдлийн төлөө тэмцэлдээн нанчилдаад.Ард түмнийхээ төлөө,цэвэр агаарийн төлөө тэр тэмцэгч нэртэнгүүд нь тэнцэхгүй байнаштээ.Ард түмэн тэнэг бишээ.бүгдийг чинь харж ойлгож дүгнэж байдаг.Хэн юу ч гэж байсан өөрсдийнхөө дүгнэлтээр сонголтоо хийдэг
2018-12-22
Ugui ee Mi ovogt chini zailanguut өлөн Дорж Дондог 2 Монгу орж ирээд ялгаагүй иднэ гэдгийг бид бүгд сүүлийн 28 жил харлаа
2018-12-22
Миииии...овогт..зайлсан..цагт...Монгол...Улсад..маннан..зайлж...сайхан..цаг..ирэх..болно.тэр..болтол..бүү..зогс
2018-12-22
Ugui ee Mi ovogt chini zailanguut өлөн Дорж Дондог 2 Монгу орж ирээд ялгаагүй иднэ гэдгийг бид бүгд сүүлийн 28 жил харлаа
Jada:
Hulsnii bicheech 40 gishvvn gechijee hyjaa novsh
2018-12-22
иргэн:
Наадах УИХ-ын гишүүд чинь Улс үндэстнийхээ нэрийг ч нэг мөсөн хугалж байна даа. Ямарч байсан ЦАЛИН-г хасаж ч багадах байх, харин өөрсдөө тэр ч тийм энэ ч ийм гэж гүйгээд байгаа тэр дутагдал бүгдэд нь байгаа гэдэг л баталгаатай шүү.
2018-12-22
Ene Uchral gegch setguulch Enkhboldiin hulsnii bicheech, ene site ter chigeeree Enkhboldiig hamgaalagch ard tumnii daisanguud um baina l daa, ta nar odoo myanga uy ch gej uliad nemergui bolson. Ard tumen nudee neej noirnoosoo sersen, tedniig odoo uy zogsooj chadakhgui.
2018-12-22
иргэн:
Миеэ.Энхболдоо ажлаа өгч монголчуудыг ажлыг нь хийлгээчээ.УИХ-н дарга хурлаа удирдаж чадахгүй бол ажлаа өгөх л ёстой бусуу гишүүд чинь УИХ-н даргыг огцортол хуралд суухгүй гээд байгаа юм бишүү.
2018-12-21
БОЙКОТ ҮРГЭЛЖЛЭХ НЬ ТҮМЭН ЗӨВ УЛИН ХУЦАЦГАА ОДОО Л БИД ЯЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭЧ ДАХИЖ ЯЛАХГҮЙ ХЯТАДАД НЭГТГЭГДЭНЭ
2018-12-21
Зочин:
Эд нар чинь юун цалингаас татгалзах харин ч ихийг авах гэж төрд орсон улсууд шүү дээ 5хоногт 5тэрбум шүү дээ наадуул чинь
2018-12-21
Иргүн:
"Шальтай","шальгүй" гэдэг дээ.Монгол хэлээ сайн сураарай,сэтгүүлч гуай
2018-12-21
УИХ, Засгийн газрын гишүүдэд хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдах ёстой. Монгол улсын Үндсэн хуульд иргэн бүр албан тушаал, өмч, хөрөнгө харгалзахгүйгээр хууль, шүүхийн өмөн адил байна гэсэн заалтуудыг УИХ, Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэхийг ард түмэн харж байгаа. Мөн энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх хэрхэн хэрэгжүүлэхийг ард түмэн харж байгаа. Ард түмэн 1990 оныг шиг тэнэг биш болсон шүү!!!
2018-12-21
Жор:
Ажлаа таслаад байхад цалингий нь өгдөг хууль их хурлын гишүүдэд үйлчилдэг юм байна. Жирийн ажилчин хүн 5 удаа ажаа тасалвал аль хэдийн амбаардуулчихсан. Үйлдвэрийн ажилчид зохион байгуулалттайгаар 40-үүлээ ажил тасалбал санаатай зохин байгуулсан бүлэг гэмт хэрэгтэн болж эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Харин их хурлын гишүүд 40-үүлээ ажил тасалбал төрийн эсрэг гэмт хэрэгтэн. Дээр дооргүй бүгд ажлаа чанартай хийж эх орноо хөгжүүлье.
2018-12-21
Jada:
Hulsnii bicheech 40 gishvvn gechijee hyjaa novsh
Shuud.mn ЭНХБОЛДЫН ТАЛЫГ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ МЭДЭЭЛЛЭЛ ӨГДӨГ 60 ТЭРБУМЫГ ӨМӨӨРЧ БАЙГАА НЬ ИЛТ БНА ХОШНОГО
2018-12-21
Энхболдын томилсон Mонголбанкны ерөнхийлөгч баяртсайхан гэж шар сэмжилсэн дүүрсэн хар өвгөн төв банкиндаа урьдын 2 хөгшин болон одоогийн нялх амрагуудаа захирал болгож шившгээ тарьж яваа гэсэн шүү. Амрагууд нь захирлууд байхаар яаж энэ төв банк өөдлөх вэ дээ? Нэмээд сү.батболдын бэр амарсайхан, энхболдын хүү анар, одбаярын эхнэр бурмаа, дэмбэрэлийн бэр булганхишиг, элбэгдоржийн бэр нөгөө алдарт тэрбумтнаараа цоллуулсан эрдэнэтуяа, тендерчин хүрэлбаатарын эхнэр , н.энхбаярын хүү батшугар ....-ний дүү, ...-ний хамаатан гээд монголбанкинд анхнаасаа арын хаалгаар шургалсан захирлуудынх нь уртаас урт жагсаалт цувна. Энэ дунд нь төв банк битгий хэл захын компанид ажиллах ёс зүй, мэдлэгтэй даанч 1 хүн байхгүй дээ. Энхболдыг унамагц энэ баяртсайхан гэгчийг эн тэргүүнд зайлуулбал төв банк ч цэвэрлэгдэж, галзууртлаа өссөн ханш ч бууж ардын нуруу нэг тэнийх буйзаа
2018-12-21
DOOGUUR ZINDAANII DALAIN DEEREMCHID SHIG BNA
2018-12-21