Ард түмний олонхийн засаглал намыг бүртгэв
2018-12-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

 

Ард түмний олонхийн засаглал нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 29 дэх нам болж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yun ineedtei olon nam beee…ingeed l byrtgeed baih um baihdaa
2019-09-13
Хэлэх ч үг алга:
Гурван сая хүн 30 гаруй нам, 50 гаруй телевизтэй. Таван сая хүн амтай Норвеги 3н намтай, 4н телевизтэй
2018-12-21
zochin:
ha ha , odo dahiad neg nam burtgechihee, uunuudur burtgehees tatgalzsan bas neg nam bsan, tegeed 30 namtai, 30 ger bultei, 3 say irgentei, saihan uzehgui yu, aliagaa ch aldaj bn doo
2018-12-21