Германы нисэх буудлууд ТҮГШҮҮР зарлажээ
2018-12-21

Германы нисэх онгоцны “Штутгарт” буудал өчигдөр "террорист этгээдүүд байна" гэх мэдээлэл цагдаагийнханд ирсэн байна. Цагдаагийнхан уг дуудлагын дагуу дөрвөн этгээдийн хоёрыг нь баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Баригдсан этгээдүүд Хойд Рейн-Вестфалиа мужаас гаралтай аав, хүү хоёр гэнэ. Мөн нисэх буудлын зорчих хэсгийн зургийг авч байсан хоёр этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна. 

 

Дээрх үйл явдлын дараагаас Германы томоохон нисэх буудлын хамгаалалтыг нэмэгдүүлж. ТҮГШҮҮР зарласан аж. 

 

Страсбург хотноо өнгөрөгч долоо хоногт Зул сарын худалдааны үеэр террорист халдлага болж, гурван хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ. 

 

Жилийн өмнө Берлин хотноо Зул сарын худалдаа явагдаж байсан үзэсгэлэнг рүү нэгэн этгээд ачааны машинтай дайрч, 12 хүнийг хөнөөсөн билээ. Уг халдлагыг алан хядах "Исламын улс" бүлэглэл үйлджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Erguu mal pizda gerlan franciin hotuudiig holiod bichjee
2018-12-22