НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 11 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ