Энэ онд мэндэлсэн бяцхан АЛДАРТНУУД
2018-12-24

Энэ онд алдартнуудаас мэндэлсэн бяцхан үрсийн мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “www.people.com” сайт мэдээллээ.

 

Эдди Мерфи

 

 

Холливуудын нэрт жүжигчин Эдди Мерфигийн найз бүсгүй Пейж Бачер өнгөрөгч сарын 30-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Жүжигчин эр хүүдээ Макс Чарлис Мерфи гэх нэрийг хайрлажээ. Макс хүү аавынхаа арав дахь хүүхэд юм.

 

Кейп Аптон

 

 

Жүжигчин, модель Кейп Аптон өнгөрөгч сарын 8-нд амаржиж, охинтой болжээ. Тэрбээр охиндоо Женева Аптон Верландер гэх нэрийг хайрласан байна.

 

Диане Крюгер

 

 

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Диане Крюгер мөн өнгөрөгч сарын 3-нд амаржиж, охинтой болжээ. Тэрбээр охиндоо Росе гэх нэрийг хайрлажээ.

 

Хиллари Дафф

 

 

Жүжигчин, дуучин Хилари Дафф өнгөрөгч аравдугаар сарын 30-нд амаржиж охинтой болжээ. Тэрбээр охиндоо Бэнкс гэх нэрийг хайрласан байна.

 

Пиппа Мидделтон

 

 

Кемберижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтоны төрсөн дүү Пиппа Мидделтон өнгөрсөн аравдугаар сарын 15-нд амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр хүүдээ Артур Майкл Уилъям гэх нэрийг хайрласан байна.

 

Оуэн Уилсон

 

 

Холливуудын нэрт жүжигчин Оуэн Уилсоны экс найз бүсгүй өнгөрөгч аравдугаар сарын 9-нд амаржжээ. Гэхдээ жүжигчин эр мэндлээд хэдхэн хонож буй охиноо “төрсөн охин”-оо биш хэмээн мэдэгдэж, асран хамгаалахаас татгалзаад байна.

 

Кейт Хадсон

 

 

Холливуудын нэрт жүжигчин Кейт Хадсон өнгөрөгч аравдугаар сард амаржиж, охинтой болжээ. Тэрбээр охиндоо Рани Росе Хадсон гэх нэрийг хайрлажээ.

 

Рэйчел Вайс

 

 

Британийн нэрт жүжигчин Рэйчел Вайс өнгөрөгч наймдугаар сард амаржиж, охинтой болжээ. Түүний нөхөр жүжигчин Дэниель Крэйг бяцхан охиндоо Ловли гэх нэрийг хайрлажээ.

 

Айда Филд

 

 

Британийн нэрт дуучин Робби Уильямсын гэргий Айда Филд өнгөрөгч есдүгээр сарын 7-нд амаржиж, охинтой болжээ. Хос охиндоо Колетта гэх нэрийг хайрлажээ.

 

Майкл Бубл

 

 

Дуучин Майкл Бублын гэргий Луйсана өнгөрөгч долоодугаар сарын 26-нд амаржиж, охинтой болжээ.  Хос охиндоо Лопилда гэх нэрийг хайрлажээ.

 

Кард

 

 

Реппер Кард өнгөрөгч долоодугаар сарын 10-нд амаржиж, охинтой болжээ. Тэрбээр охиндоо Култер Киара гэх нэрийг хайрлажээ.

 

Эва Лонгория

 

 

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория өнгөрөгч зургаадугаар сарын 19-нд амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн онд Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн ба хос хүүдээ Сантиго Антино Бастон гэх нэрийг хайрласан юм.

 

Миранда Керр

 

 

Супермодель Миранда Керр өнгөрөгч тавдугаар сарын 7-нд амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр хүүдээ Хард гэх нэрийг хайрлажээ.

 

Кристан Данст

 

 

Холливуудын нэрт жүжигчин Кристан Данст өнгөрөгч тавдугаар сард амаржиж, хүүтэй болжээ.

 

Кейт Миддлтон

 

 

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъяамын гэргий Кейт Миддлтон дөрөвдүгээр сарын 23-нд амаржиж, хүүтэй болжээ. Хос хүүдээ Луис гэх нэрийг хайрлажээ.

 

Двайн Жонсон

 

 

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд охинтой болжээ. Тэрбээр охиндоо Тиана Гиа Жонсон гэх нэрийг хайрлажээ.

 

Клое Кардашиан

 

 

Реалити шоуны од Клое Кардашиан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд амаржиж, охинтой болжээ.

 

Рэйчел МакАдамс

 

 

Холливуудын нэрт жүжигчин Рэйчел МакАдамс энэ оны эхээр амаржиж, хүүтэй болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин