Акихито эзэн хааны хувиар сүүлчийн төрсөн өдрөө тэмдэглэлээ
2018-12-24

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн мэндэлсний 85 жилийн ой өнгөрөгч ням гаригт тохиолоо. Уламжлал ёсоор эзэн хаан гэр бүлийнхээ хамтаар олны өмнө гарч, үг хэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Эзэн хаан жилд хоёрхон удаа олны өмнө гарч, үг хэлдэгийн нэг нь түүний төрсөн өдрөөр тохиодог аж. 

 

Тэрбээр "Миний төлөө болон гэр бүлд минь аз жаргал ерөөн залбирсан ард түмэндээ талархлаа илэрхийлье. 2018 онд их наран улсад минь олон ч байгалийн гамшиг тохиолоо. Олон ард үрэгдэж, олон ард хохирол амслаа. Ирэх онд бидэнд сайн сайхан бүхэн хүрэлцэн ирэх болно" гэж мэдэгджээ. 

 

Хааны ордны өмнө ойролцоогоор 80,000 хүн цугларч, эзэн хаандаа баяр хүргэсэн гэнэ. Түүхэндээ анх удаагаа ийм олон хүн хааны ордны өмнө цугларч, хаандаа баяр хүргэж байна.

 

Акихито эзэн хааны хувиар сүүлчийн төрсөн өдрөө тэмдэглэж буй билээ. Учир нь тэрбээр өнгөрөгч онд өөрийн хүсэлтээр хаан ширээгээ ууган хүү, угсаа залгамжлах ханхүү Нарүхитод шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн юм.

 

Шинэ хааныг ирэх оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд залах ёслол зохион байгуулахаар болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
dfd:
Сайхан даруухан царайтай хүмсүүд юм даа. Манай Багабанди байсан бол ярвайчаад, Элбэгээ худлаа сагсалзаад, Очко нь дүмбүүрээд, Намбар нь арай дөхсөн боловч худлаа гарууд байх байсан байх даа.
2018-12-24