АТГ-аас 10 хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-12-24
Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

 

Тухайлбал Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж рүү 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон, зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн, шунахайн сэдэлтээр нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, суманд хэрэгжих төслийг сонгон шалгаруулалтгүйгээр Засаг даргын ах, дүү нарт олгосон зэрэг үйлдэл, холбогдолтой хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tegeed zugtahaas ni omno naad maanag hiliinhendee helehgui gargaad l yavuulaad baidag shdee luivarchidiig, zovhon ongoznii hilee shalgaad busad hil shalgadaggui umuu esvel hahuuli avaad gargadag umuu ???!!!!!
2018-12-24
Том хэргууд ОТ Дубай АСЕМ Эрдэнэт гээд л таг болчихоод жараахайнуудыг сурталчилаад л
2018-12-24
иргэн:
Эрдэнэтийн 49,51 хувийг хулгайлж авсан барьцаанд тавьсан.Хѳтѳлийн цемент шохойн үйлдвэр,Дарханы тѳмѳрлѳгийн үйлдвэр,монросцветмет энэ үйлдвэрүүдийг дагасан уул уурхайн ѳчнѳѳн лицензүүдийг луйвар хулгайгаар авсан Ц.Элбэгдорж,Миеэ.Энхболд,Т.Бадамжунай нарын бүлэглэлтэй тэмцэж ял асуулдаа.Улс оронд нүүрлэсэн гамшиг болсон луйврын бүлэглэлтэй тэмцээч чадахгүй барьцаанд орсон бол улс орноо бодож ажлаа ѳгцгѳѳлдѳѳ эр зориг гаргаач монгол хүн юм бол.
2018-12-24
Сүх:
Жижиг жараахайнуудыг л барьж байгаа биз. Тэр ЖДҮ чид мэтийн том акулуудыг чадахгүй ээ.
2018-12-24