Утааны эсрэг нэгэн ЦУГЛААН

Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадаа цуглаан хийлээ. Тэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг төр, засгийнханд хэлэхийг хүсчээ.

Жагсагчид Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтдээ “Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хэлэлцэж, арга хэмжээ авна уу” хэмээн бичжээ. Ингэхдээ монгол инженер, эрдэмтэдтэй хамтран агаарын бохирдолттой тэмцэх саналыг илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ