Пентагоныг тэргүүлэх ШИНЭ ЭРХЭМ тодорлоо
2018-12-24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт Пентагоны тэргүүн Жеймс Маттисыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа зарласан билээ.

 

 

Ерөнхийлөгч Трамп өчигдөр Пентагоны тэргүүн буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллах эрхмийг танилцуулсан талаар "Ройтерс "агентлаг мэдээлэв. 

 

Патрик Шанахан ирэх оны 1-нээс Пентагоныг тэргүүлж, ажиллах гэнэ. 

 

Жеймс Маттис ирэх оны хоёрдугаар сар хүртэл албаа хашиж, улмаар дараагийн эрхэмд шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байв.

 

Ерөнхийлөгч өөртэй нь маргалдаж, зөрчилддөг албаттайгаа дахин ажлахыг хүсээгүй учир Маттис энэ сарын 31-нээс албаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. 

 

Трамп Сириэс цэргийн албан хаагчдаа гаргахаар болсон. Уг үйл явдлын улмаас Трамп, Маттис нар маргалдсан гэнэ.  Уг маргааны дараа Трамп, сайдаа халахаар шийджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин