Цунамигаар амиа алдагсдын тоо 281-д хүрлээ

Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул дэлбэрч, ЦУНАМИ үүсээд буй билээ.
Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 281-д хүрч, шархадсан хүмүүсийн тоо 1,061-д хүрсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах төвөөс уламжлав.
Галт уул өнгөрөгч бямба гаригийн 21.30 цагийн орчимд дэлбэрчээ.
Олон тооны аврагчид гамшгийн бүсэд ажилласаар байгаа ба Ерөнхийлөгч Жоко Видодо ард түмнээ аюулгүй газар очиж, эрсдлээс хол байхыг уриалжээ.
"Анак Кракатоа" галт уул 100 жилийн өмнө үлэмж хэмжээний хохирол учруулж байсан ба 1995 оноос хэд хэдэн удаа дэлбэрч байжээ.
Палу аралд өнгөрөгч есдүгээр сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба 2,000 хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ