Энэ оны ОНЦЛОХ ХУРИМУУД
2018-12-25

Энэ онд хуримаа хийсэн алдартнууд болон олны танил эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “www.people.com” сайт мэдээллээ.

 

Ванесса Паради

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппийн экс эхнэр Ванесса Паради өнгөрөгч зургаадугаар сард хуримаа хийсэн билээ. Тэрбээр найруулагч Самуэл Бенчетритэй гэрлэжээ. Хос  өнгөрсөн 2011 онд танилцаж, 2016 оноос болзсон аж.

 

Кит Харингтон

 

 

Хаан ширээний тоглоом киноны од Кит Харингтон, Розе Лислей нар өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд гэрлэжээ. Хос 2017 онд сүй тавьсан юм.

 

Хю Грант

 

 

Британийн нэрт жүжигчин Хю Грант өнгөрөгч тавдугаар сарын 29-нд Ана Ебърсти гэх бүсгүйтэй гэрлэжээ. Хос 2015 онд танилцаж, 2016 оны хоёрдугаар сард сүй тавжээ.

 

Эми Шумер

 

 

Инээдмийн жүжигчин Эми Шумер өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд тогооч Кристэй хуримаа хийжээ. Хос болзоод гуравхан сарын дараа гэрлэхээр болжээ. Тэд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна.

 

Гвинет Пэлтроу

 

 

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу найруулагч Брэд Фэлчак нар өнгөрөгч есдүгээр сарын 29-нд гэрлэжээ.

 

Ричард Гир

 

 

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир, Алехандра Сильва нар өнгөрөгч дөрөвдүгээр сард хуримаа хийжээ.

 

Жастин Бибер

 

 

Дуучин Жастин Бибер болон модель Хейли Болдуин нар өнгөрөгч есдүгээр сард нууцаар хуримласан билээ.

 

Карли Клосс

 

 

“Виктори Секрет”-ийн сахиусан тэнгэр Карли Клосс өнгөрөгч аравдугаар сард удаан хугацааны турш үерхсэн бизнесмэн Жошуа Кушнертэй гэрлэсэн билээ.

 

Квентин Тарантино

 

 

Холливуудын нэрт найруулагч, жүжигчин Квентин Тарантино Израйлийн дуучин Даниэла Пик нар өнгөрсөн сарын 30-нд хуримаа хийжээ.

 

Хилари Суонк

 

 

Холливудын нэрт жүжигчин Хилари Суонк 2016 оноос болзсон  Филип Шнайдертэй өнгөрсөн наймдугаар сарын 23-нд хуримаа хийсэн байна.

 

Рики Мартин

 

 

Рики Мартин, Жван Йосеф нар олон жилийн турш хамтран амьдарсан ба өнгөрөгч нэгдүгээр сард гэрлэжээ.

 

Ник Жонас, Приянка Чопра

 

 

Хос өнгөрсөн сард Энэтхэгийн Мумбай хотноо сүр дуулиантай хуримаа хийсэн юм.

 

Гүнж Южин

 

 

Британийн хатан хаан II Элизабетийн хүү, хунтайж Эндрьюгийн бага охин Южин энэ оны нэгдүгээр сард сүй тавьсан билээ. Өдгөө 27 настай гүнжтэн өөрөөсөө дөрвөн насаар ах Жаск Брусбанк гэх залуутай өнгөрсөн аравдугаар сарын 13-нд гэрлэсэн юм.

 

Ханхүү Харри

 

 

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар өнгөрөгч тавдугаар сарын 19-нд сүр дуулиантай хуримаа хийсэн билээ.

 

Гүнж Аяако

 

 

Японы эзэн хааны Акихитогийн талийгаач үеэлийн охин Аяако гүнж өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Кэй Мория гэх залуутай хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин