Хотын даргын онгоц сүйрч, амиа алджээ
2018-12-25

Мексикийн Пуэбла хотын даргын Марта Эрика Алонсогийн сууж явсан нисэх онгоц сүйрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ослын улмаас захирагч болон онгоцонд зорчиж явсан БҮХ ХҮН амиа алджээ. Амиа алдагсдын дунд Хотын даргын нөхөр, сенатор Рафаэль Морено Валле байсан гэнэ.

 

“Марта хотын даргын тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн аваад хэдхэн хонож байсан” гэж албаныхан уламжлав. Онгоц хөөрөөд удалгүй төв станцаасаа холбоо тасарч, сүйрчээ. Ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

Марта  барууны үзэлтэй “PAN” намын гишүүн байсан ба саяхан болсон орон нутгийн сонгуульд ялалт байгуулжээ.

 

Дээрх мэдээллийн дараа Мексикийн шинэ Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор харамсалтайгаар амиа алдсан Хотын даргын гэр бүл, найз нөхөд болон намын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
neeree l manai hotiin darga yavchihsan yum shig garchig yum,setguulchdiin chadvar iimerhuu l bna da
2021-12-04
naad garchig chini ongots suireed amia aldsan yum shig unshigdaad bn, setguulch guai
2018-12-26
irgen:
ene delgerzezeg gegch gadnii ornuudad bolson medeegee mongold bolson um shig garchigladagaa boliochee chi odoo, soliotoi hog ve yasan
2018-12-25