Хайди Клум хуримаа хийхээр болжээ
2018-12-25

Супермодель Хайди Клум шинэ он солигдохын өмнө нэгэн гайхалтай бэлэг хүлээн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 45 настай Хайдид найз залуу Тома Каулитца нь гэрлэх санал тавьжээ.

 

Уг саналыг Хайди хүлээн авч, “Би зөвшөөрсөн” гэж бичсэн зургаа нийгмийн сүлжээндээ байршуулсан байна.  Томас дурлалт бүсгүйгээсээ 16 насаар дүү бөгөөд хос өнгөрсөн оны зунаас болзох болсон юм.

 

Хуримын ёслол хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч ирэх оны эхээр хос сүй тавихаар болсон гэнэ.

 

Хайди өмнөх гэрлэлтээсээ дөрвөн хүүхэдтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ОЧИЖ ҮЗНЭ ДЭЭ ХҮН БОЛСОНЫХ
2018-12-25