Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ
2018-12-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг хүн нас баржээ.

 

Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Монел”-ийн 32 дугаар гудамжинд тээврийн хэрэгслийн осол болж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр /2018.12.24/ 12:31 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай очиж ажилласан байна.

 

Иргэн Б-гийн эзэмшлийн 1 зорчигчтой “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн О-гийн эзэмшлийн 2 зорчигчтой “Приус-11” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн ослын улмаас иргэн Х /22 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан байжээ. Аврагчид тухайн өдрийн 12:49 цагт цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин