Дампуурахдаа тулсан ХЗХ-г хаацайлсны шалтгаан юу вэ, С.Даваасүрэн дарга аа
2018-12-25

Санхүүгийн зах зээлийн хар толбоор хадгаламж зээлийн хоршоод дампуурч, олон мянган иргэн хохирсон түүхийг нэрлэж болно. 2000 оны эхээр 20 гаруй Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, 8300 иргэнд 72 тэрбум төгрөгний хохирол учруулсан. Тэгвэл энэ түүх дахин давтагдах уу. Дахин 1000 гаруй иргэн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох уу. Ийн муу ёрлосны учир нь “Монкорд” гэх хадгаламж зээлийн хоршоо дампуурч болзошгүй байдалд хүрснийг Санхүүгийн зах зээлийн зөвлөлөөс анхааруулжээ.

 

 

Тус зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны доголдлын тухай” албан бичиг илгээжээ. Хууль зөрчсөн, ажил үүрэгтээ хойрго хандсан, цаг хугацаандаа шийдэгдээгүй гэх 14 асуудлыг багтаасан бичгийн 10 дугаарт:

 

“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 30.5.2-т заасан “хадгаламж зээлийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон”, нөхцөл бүрдсэн байна. Санхүүгийн зохицуулах хороо “Монкорд” хадгаламж зээлийн хоршоо-г 2017 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд илэрсэн зөрчлийг нуун дарагдуулахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон. Энэ талаар хорооны гишүүдэд мэдэгдээгүй байсан бөгөөд хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн өр төлбөрийг барагдуулах талаар огт ажиллахгүй байна. Зөвхөн “Монкорд”-оос гадна бусад хадгаламж зээлийн хоршоодын нөхцөл байдал сайнгүй байх магадлалтай байгаа тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.

 

Энэ мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэнгийн гарын үсэг, тамга тэмдэгтэй “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны дарга Л.Ариунаад хаягласан мэдэгдэл батална. Тус мэдэгдэлд “...Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал дахин давтагдаж, төлбөрийн чадварын эрсдэлд орсон байна” хэмээн тодотгож, хоршооны үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөгөө яаралтай ирүүлэхийг шаардсан байна. Нэг үгээр хэлбэл 1500 гаруй гишүүний эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зах зээлийн холбоо мэдэж, мэдэгджээ.

 

Хамгийн ноцтой нь Санхүүгийн зах зээлийн холбооны бичгэн дээрх “...илэрсэн зөрчлийг нуун дарагдуулахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон” гэх үгс. Тэгвэл хэн дампуурахдаа тулаад бус хадгаламж зээлийг хоршоог хаацайлж, иргэдийг эрсдэл рүү түлхэв. Энд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн шууд холбоотой байх магадлалтай. “Монкорд” хадгаламж зээлийн хоршоог санхүүгийн эрсдэлд орсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон цөөн хэдэн удирдлага мэдэж, бусдаас нууцалсан гэх. Бүр бүтэн жил дарж, хадгаламж эзэмшигч иргэдийг хохироож байна гэх мэдээлэл ч байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны доголдол, цаашлаад хадгаламж зээлийн хоршоодын хүндрэл зөвхөн мэргэжлийн холбоод дээр яригдсан асуудал биш аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, Б.Ундармаа нараас бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт хийж, санал дүгнэлтээ гаргажээ. Өөрөөр хэлбэл асуудал УИХ-ын хэмжээнд хүртэл яригдсан гэсэн үг.

 

Өдгөө ч энэ асуудал үргэлжилж, Санхүүгийн зохицуулах хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд шалгалт хийж байгаа гэх мэдээллийг тус байгууллагаас өгсөн. Энгийнээр бодсон ч дахин дахин шалгалт оруулж, мэргэжлийн холбоод анхааруулга өгөөд байхыг бодоход “Монкорд”-ын байдал тун эвгүй байх нь. Гэхдээ яагаад энэ бүхний тухай үнэн бодит мэдээллийг ил тод өгч, хадгаламж эзэмшигч иргэдийг эрсдлээс хамгаалахгүй байна вэ? Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Тэгвэл одоо л үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах цаг. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хороо, түүний удирдлага С.Даваасүрэн нэг байгууллагын алдааг хаацайлах ёсгүй. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж, олон мянган иргэл хохирсон гашуун сургамж бэлээхэн бийг сануулах нь илүүц биз ээ.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
гишүүн:
Монкордоос мөнгөө авмаар байна. Мөнгө өг.
2019-06-26
Бж:
Munguu yaj avah ve?
2019-02-19
Мөнхбат:
Монкорд-с яаж мөнгөө авах вэ яасан муухай хадгаламж зээлийн хоршоо вэ
2019-02-13
хандаа:
мөнгө яаж авах вэ 88756605
2019-02-12
Aaass:
Bi ch bas mongoo aldchihaad bna neegdye
2019-01-31
Зочин:
Монкордын хадгаламж эзэмшигчид хаана хандаж байгааг хэлээд өгөөч
2019-01-15
88144226
2019-01-03
92110458
2019-01-03
Маргад:
Сайн бна уу. Утасны Дугаараа үлдээгээрэй
2018-12-29
Маргад:
Сайн бна уу. Утасны дугаараа үлдээгээрэй
2018-12-29
би:
БОЛОХГУИ бна
2018-12-28
Ene chuhal baiguullagyn dargaar iim chadvargui, turshlagagui, udirdah alban tushaal hashij uzeegui huuhniig tomildog Miyegiin haralgan shiidver. Miye unamagts eniig zailyylah ni todorhoi.
2018-12-26
Монкордод мөнгөө залилуулсан иргэд хаана хандаж, ямар зохион байгуулалттайгаар тэмцэх вэ? Би бас мөнгөө алдчхаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчхоод байна? туслаач.
2018-12-26
Aaass:
Bi ch bas mongoo aldchihaad bna neegdye
Зочин:
Монкордын хадгаламж эзэмшигчид хаана хандаж байгааг хэлээд өгөөч
Маргад:
Сайн бна уу. Утасны Дугаараа үлдээгээрэй
би:
БОЛОХГУИ бна
зочин:
Импотекийн зээл авагчдын амь насны даатгалыг хийж байгаа журамдаа анхаараач ээ. Даатгалын байгууллагуудын лоббид автаж тийм журам хийж болохгүй шүү дээ. Амь насны даатгал л юм бол бүх тохиолдолд үйлчлэх ёстой байтал зөвхөн гэнэт амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдах хоёрт үйлчилэхээр байгаа нь даатгалын байгууллагуудын луйварт хамтарсан хэрэг шүү.
2018-12-26
Иргэн:
Даваасүрэн монкордын мөнгийг авцан юм бишүү
2018-12-25
ХАРАХ ЦАРАЙНЫ ХУЛГАЙЧ ДАНЖААД АВГАЙШДЭ МИЁОГ БАЙСАН ЦАГТ БОЛ БУУХГҮЙ
2018-12-25
иргэн:
Гэнэт л ББСБ-уудын дүрмийн санг 6 дахин өсгөх шийдвэр гаргасан нь ЖДҮХС-тай холбоотой байсан нь тодорхой боллоо.Жижиг ББСБ-дыг шахаж өөрсдөө мөнгө угаах,хүүлэх ажиллагаа явуулсан.Хийсэн ажил ньтодорхой байхад яагаад ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцохгүй байгаад гайхаж байна.СЗХ зохицуулагч бус Дарамтлагч байгууллага болсон.Олон нийтэд өөрийгөө дөвийлгөсөн худал мэдээлэл цацдаг.Хэний саналыг үл тоож ямарч судалгаагүй дур мэдэн шийдвэр гаргадаг,яг үнэнийг нь хэлэхэд СЗХ-нд ийм удирдлага байсангүй
2018-12-25
Иргэн:
Энэ СЗХ гэдэг газар чинь чиг үүргийн нь хүрээнд тавьсан ямар ч асуудал шийддэггүй, мэргэжилтэнүүд нь ямарч мэдлэг чадваргүй атлаа хариуцсан ажлаа хийе гэсэн сэтгэлгүй улсуудаар дүүрсэн газар гэдгийг мах цусаараа мэдэрсэн шүү.
2018-12-25
Иргэн:
Улс төрийн асуудалдаа жирийн байгууллагыг хавчуулж байдгаа болиоч ээ. Сөрөг нөлөөтэй гэдгийг мэддэг болсон доо хүмүүс.
2018-12-25
Иргэн:
Энэ Даваасүрэн мэтийн ажлаа хийж чадахгүй байгаа тавиулуудаа М.Э. хурдан зайлуулаач. Төсвийн мөнгө хулгайлахаас өөр хийсэн юм алга даа энэ хүүхэнд чинь.
2018-12-25
Зочин:
СЗХ-ны удирдлагууд чинь хоорондоо алалцсаар байгаад Хороог будаа болголоошдээ. Тэр намын зодооноо энд битгий авчраад бай. Таны томилсон Даваасүрэн, Хүүкийн Баярсайхан 2-ын л зодоон болоод байгаашдээ. Ажиллагсад бид л хэцшүүдэж бна.
2018-12-25
ХӨӨХ.:
ЭНЭ ДАВААСҮРЭН ГЭДЭГ ХҮҮХЭН ЧИНЬ ЁСТОЙ БАЛАЙ ХҮҮХЭН ДЭЭ. ЯАЖ УЛСЫН ИЙМ ЧУХАЛ АЖИЛ ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БОЛ.
2018-12-25
Зочин:
Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо анхаарч тодорхой арга хэмжээ авахгүй бол их хүнд байдалтай болоод удаж байгаа шүү дээ. СЗХ ажилдаа хариуцлагатай хандаж хоршооны гишүүн хадгаламж эзэмшигчдийн хохирлийг яаралтай барагдуулах ёстой. Монгол улсын мөнгө, санхүүгийн бодлого тааруухан хэрэгжиж байгаагийн тодорхой баримт энэ байна . Энэ байдал удаан үргэлжлэвэл хэцүү дүү. Ард олон та нар шиг тэнэг биш шүү. Тэмцэх л болно доо.
2018-12-25
Маргад:
Сайн бна уу. Утасны дугаараа үлдээгээрэй