Авлига их тархсан ТАВАН салбар
2018-12-25
Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаар өнөөдөр тус байгууллагаас энэ 12 дугаар сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өглөө.

 

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

 

Монгол Улсад авлига их тархсан институцээр:

 

2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.

 

Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.

 

Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.

 

Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.

 

Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.

 

Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний 5-д эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага 5-д эрэмбэлэгдсэн болохыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Боловсролын систем үнэхээр авилгад гүн идэгдэж байна авилга нь иргэдтэй их холбоотой үүнийг сайн хуулиар зохицуулж болно Монголын хуулиуд цоорхой ихтэй юм даа энд нэр заагдсан газрууд жил бүр л дээр доороо ороод явна хүмүүсийн гол амин тулгуур ууртай харьцах газрууд эднээс өөр үгүй бизээ танай албанд соён гэгээрүүлэх хэлтэс байдаг юм байна юу хийдэг юм дээ инээдтэй юм наад албадууд аа цэгцэлнэ эр юм даа нэг л их том комиссар ууд......
2019-02-11
Зочин:
За 5 авлигач байгууллага байдгийг тогтоолоо.Тэгээд одоо энэ байгууллагад байгаа авлигач түшмэдэд ямар арга хэмжээ авах вэ,Ийм дүн гараад мэдээлээд хэвээрээ байгаад байх ёстой юм болов уу.ямар арга хэмжээ авч залруулах вэ. Шүүгч болох гээд насаараа шалгалт өгөөд тэнцээд шүүгч болдоггүй хүмүүс байсаар л байна. Энэ хүмүүсээр сэлбэж болдоггүй юм болов уу
2018-12-28
dugnej
2018-12-26
Dutuu sudalgaa baina
2018-12-26
Зочин:
Энэ таван байгууллагад АТГ өөрөө орно шүү дээ. Ямарсайндаа л том авилгалч С.Баярыг шоронд байхад нь АТГ дарга өрөөндөө хүлээн авч, хүндэтгэл үзүүлж дайлж байхав дээ.
2018-12-26
ATG ajilaa hii:
Hen ch medej baigaa zuil yariad yaahaw dee. UIH. Iin awilga yaasan be.
2018-12-25
борис:
зөв л гарсан судалгаа байна даа
2018-12-25
murduji bayna shalgaji bayna prokurord shiljuullee l gekh yum . awilgachidyg oligtoykhon shiitgeed niigemd tsochirol ugsun zuyl kharagdakhguy yum
2018-12-25
зочин:
ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ойлгосонгүй ээ
2018-12-25
зочин:
Зүгээрл хурдан хувьчил. Бүтцийн дорвитой өөрчлөлт хий. Бүү балаарайд бай
2018-12-25