Архидан согтуурсны улмаас 13 хүн амь нас хохирчээ
2018-12-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.12.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг хамгаалах албаны газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Арванхоёрдугаар сар гарснаас хойш 25 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага 31903 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд 1175 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 637 гэмт хэргийг илрүүлсэн. Тухайлбал хүний амь нас хохирсон 165 гэмт хэрэг, архидан согтуурсны улмаас нас барсан 13, амиа хорлосон 7, осгосон 7, бусад 105 тохиолдол бүртгэгджээ. Мөн хугацаанд 4598 хүн эрүүлжүүлэгдсэн байна" хэмээн мэдээллэв.

 

“Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн 200 гаруй сонсогч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Enkhboldig ajilaa ogohgui bolohoor ard tumen gutraad,arhi uuj ami nasaa aldaad bn shdee
2018-12-29
Иргэн:
Архины асуудлаар төр засаг минь томоохон арга хэмжээ авахгүй бол МОНГОЛ МӨХНӨ!
2018-12-29
Zochin:
Naadam shine jil bolohoor l zuu zuugaaraa ami nasaa aldah ymdaa . Dain bolood baigaa ym bish bizdee enh bold guai...
2018-12-28