Экс ерөнхий сайд 7 жилийн ял авчээ

Пакистаны шүүх тус улсын Ерөнхий сайд асан Наваз Шарифийг буруутай хэмээн үзэж, долоон жилийн ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Түүнийг төрийн эрхэнд байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авсан орлогоосоо давсан их хөрөнгөтэй байсан хэмээн буруутгажээ.
Тэрбээр 1993 онд авлигын хэргээр Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байсан юм. 1997 онд сонгуульд ялалт байгуулж, Ерөнхий сайд болсон ч 1999 онд цэргийн эргэлтийн үеэр суудлаасаа хүчээр буужээ. 2013 он мөн тэрбээр авлигын хэргээр Ерөнхий сайдаас огцорчээ.
Лондон дахь тансаг харшаасаа болж тэрбээр долоодугаар сард шүүхээс 10 жилийн ялаар шийтгүүлсэн билээ. Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа Шариф мэдэгдэж, давж заалдаад тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ