Европ хүрэх хоёр Солонгосын төмөр зам өнөөдөр нээлтээ хийнэ
2018-12-26

Хоёр Солонгосын эрх баригчид дайсагнасан харилцаагаа зогсоож, хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрөгч есдүгээр сард Пхеньян хотноо төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн ба уг айлчлалын үеэр хоёр улсыг холбосон төмөр зам барих хүсэлтийг залуу удирдагч Ким Чен Унд тавьсан юм.

 

Уг хүсэлтийг удирдагч хүлээн авч, өнгөрсөн хугацаан хоёр улсын албаныхан хамтран төмөр замыг холбох төслийг хамтран хэрэгжүүлжээ.

 

Тэгвэл өнөөдөр "найрамдлын бэлгэдэл" болсон төмөр замыг холбох төсөл нээлтээ хийхээр болсон талаар "www.koreatimes.co.kr" сайт мэдээллээ. 

 

Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Сөүлээс 100 орчим төлөөлөгч оролцох гэнэ. Төлөөлөгчид Хойд Солонгосын Кэсон хот руу хөдөлсөн болохыг Хөх ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

"Арга хэмжээнд хоёр улсын төлөөлөгчдөөс гадна НҮБ болон ОХУ, БНХАУ, Монгол Улсын өндөр албан тушаалтнууд оролцохоор болсон" гэж Өмнөд Солонгосын Тээврийн яамнаас мэдэгдлээ. 

 

Хоёр Солонгосын төмөр зам цаашлаад Транс Сибирийн төмөр замын сүлжээтэй холбогдож, Европ хүрэх зорилготой гэнэ. 

 

1950-1953 оны хооронд дэгдсэн хоёр Солонгосын дайны дараагаас өмнөд болон хойдын харилцаа хөндийрч, 2017 оныг хүртэл дайсагнасан харилцаатай байсан юм.

 

Хөх ордны тэргүүнээр Мун Жэн Ин сонгогдсоны дараахан тэрбээр хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж, Пхеньян хотноо айлчлахаас гадна Ким Чен Уныг Сөүл хотноо айлчлахыг урьсан юм.

 

Уг урилгыг Ким Чен Ун хүлээн авсан ба ирэх онд Сөүлд айлчлал хийхээ амлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ази-Ёвропыг холбосон төмөр замтай болохнээ, сайхан мэдээ байна.
2018-12-30