Айлын гэр шатаж 5,9 настай хүүхдүүд амиа алджээ
2018-12-26

 

 

Гэр шатаж, бага насны хоёр хүүхэд, өндөр настан нас баржээ.

 

Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:20 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.

 

Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг  хөнгөлсөнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд төрөл бүрийн цахилгаан халаагуур, халаагчийг хэрэглэх нь эрс нэмэгддэг. Иймд иргэн та цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулж, холбогдох байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг  Онцгой байдлын албанаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2021-02-07
nasan:
Halaaltiin teneer shiidej bgaa humuus chini ih hurliinhan odoo bir 40000 aild gal tuimertein hamt zeeleer olgoh gej baigaa enenees oor hiij chadah yum bhdui archaagui gishuud tenizalgaval gsl tuimer ihsen shuu dee ger horoolol ihrnh n mantaj muutiai
2018-12-28
Хичээл амраад л эмээтэйгээ гэртээ өдөрт байж байсан байхдаа. Ум амгалан сайн байх болтугай бурхан минь
2018-12-27
Хэрлэн:
Хөөрхий минь тэр муу 2 бяцхан үрс юугаа мэдэх билээ дээ. Хайран сайхан хүүхдүүд, даанч яав даа..! Эцэг эхийн хайхрамжгүй тэнэг зан арай хэтэрхий юмаа. Манай онцгой түргэн ирж амжаагүй л юм байх даа.
2018-12-27
Y:
БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ ЛУЙВАРЧИН АВИЛГАЧИДЫГ ОНЦГОЙГООС ЗАЙЛУУЛААЧ ХЭДЭН ХҮҮХДҮҮДИЙН АМИАР ТОГЛУУЛАХ ГЭСЭН ЮМ БЭ ЦЭРГИЙН БУС БАЙЖ БАС ГЁНЁРАЛ ГЭЭД БАЙГАА АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДСООР ТЭД ДАРГА НАР НЬ ЦОЛ НЭМЖ ШОУДСААР БАЯЖСААР ...
2018-12-26
Y:
БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ ЛУЙВАРЧИН АВИЛГАЧИДЫГ ОНЦГОЙГООС ЗАЙЛУУЛААЧ ХЭДЭН ХҮҮХДҮҮДИЙН АМИАР ТОГЛУУЛАХ ГЭСЭН ЮМ БЭ ЦЭРГИЙН БУС БАЙЖ БАС ГЁНЁРАЛ ГЭЭД БАЙГАА АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДСООР ТЭД ДАРГА НАР НЬ ЦОЛ НЭМЖ ШОУДСААР БАЯЖСААР ...
2018-12-26
ymar aimaar ym be . etseg eh tomchuudiin hariutslaga haa bna. um sain amgalan baig .
2018-12-26