Трамп Ирак дахь цэргийн бааздаа зочилжээ
2018-12-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Ирак дахь цэргийн бааздаа гэнэтийн айлчлал хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Тэд цэргийн албан хаагчдад Зул сарын мэндчилгээ дэвшүүлэхээс гадна хамтдаа селфи зургаа авахуулжээ.

 

Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдоод анх удаагаа дайн болон дотоодын зөрчил мөргөлдөөнтэй байгаа Ирак улсад айлчилж байна. 

 

Иракийн нийслэл Багдад хотын баруун хэсгийн Аль Асад агаарын баазад зочилжээ.

 

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Сири улсаас цэргийн албан хаагчдаа эргүүлэн татахаар болсноо зарласан юм. Уг шийдвэрийг эсэргүүцсэн Пентагоны тэргүүн Жеймс Маттис огцорсон юм.

 

АНУ-ын 5,000 гаруй албан хаагч Сирид алба хааж байна. 

 

Трамп дээрх шийдвэрээ "Цаг үеэ олсон, зөв шийдвэр. Тэд үүргээ амжилттай гүйцэтгэсэн учир одоо нутаг буцах хэрэгтэй" гэж Иракт алба хааж буй цэргүүддээ мэдэгджээ.

 

Сири дэх америк цэргүүдийн гол үүрэг алан хядах "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэх байсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Энэ удаа Ерөнхийлөгч Трампын тархи толгой гайгуу ажилласан байна.
2018-12-27