Д.Гэрэл:Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа

ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Шангрила" зочид буудалд гаднын тагнуул байрласан гэсэн. Үнэн үү?
-Тийм зүйл байхгүй.
-Нэлээн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг ямар хэрэг байсан бэ?
-Бид гаднын тагнуулыг барьсан. Одоо мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаж байгаа. Нууцын зэрэглэлтэй учир хэлэх боломжгүй.
-Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа юу?
-Шалгаж байгаа. Одоо мэдээлэл өгөх боломжгүй.
-"60 тэрбум"-ын хэргийг шалгах уу?
-Шалгаж байгаа. Гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ