Согтуурсан үедээ 75 настай эцгийгээ зодож, хөнөөжээ
2018-12-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Архидан согтуурсан хүү нь төрсөн эцгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал өчигдөр /2018.12.26/ Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 13:34 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тус тоотод суух  эрэгтэй, 75 настай Р –ийг төрсөн хүү 37 настай О гэгч нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

 

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар түр хураан авч битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 

Мөн энэ сарын 24-ны өдөр ЧГД-ийн 19 дүгээр хороонд төрсөн эцэг нь хүүгээ зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

 

Сүүлийн өдрүүдэд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг архидан согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг эзэлж буй тул баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, бусдын болоод өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yaduurlaas yydeltei sh dee arhi uuj gutralaa taiulna tegeed alaltsana turiin tysheediig alval taarna
2018-12-28
irgen:
aimshigtai tygshyyrtei baina arhichidiin amdral, niigemdee anhaardaggui tortei uls bolson shdee, haramsaltai baina
2018-12-27