"Өвөлд бэлэн үү" өдөрлөгийг зохион байгуулж байна
2018-12-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалж, ашиглалтын хугацаандаа автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангаж, замын хөдөлгөөнд оролцож байна уу.

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд “Жолооч та өвөлд бэлэн үү” өдөрлөгийг зохион байгуулж, тээврийн хэрэгслүүдэд компьютер оношлогоо хийж, хөдөлгүүрийн тосны чанар, хөргөлтийн шингэний хөлдөх хэм, тоормосны шингэн дэх усны хувь зэргийг нэмэлтээр шалгаж, мэргэшсэн инженерүүд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин