“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II үе шат хэрэгжиж байна
2018-12-27

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсоныг ДЭМБ сайшаасан юм.

Shuud.mn
Сонин хачин
Od:
Hogshin hovoonuudee ylgavarlan gaduurhahaa boli ! En nar chin bas burus ene tertei baigaa shuudee ! Tegeed ch ihenhi ni tolboriin chadvar muutai humuus bdag ym shuu dee! Nasnii nyzgaar ene ter togtoogood l ...
2018-12-28
Irgen:
Virus tooloh shaardlagagvi Mongold emnelegvvd medseer bj business bolgodog gj emch hvnees sonsson...
2018-12-28
Hhh:
Яг үнэн. Худлаа шуургадаж мөнгө идэхээс өөр юм байхгүй гарууд. Үнэхээр үнэн голоосоо зүтгэж байгаа бол эмнэлэг байгуул, хэрэгтэй тоног төхөөрөмжийг нийлүүл. Худлаа шоудахаа болих хэрэгтэй. Бодит хэрэгтэй зүйлд нь зарцуул
2018-12-28
ИРГЭН:
МӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ШАЛГА
2018-12-27