Улаанбаатарт ялимгүй цас орно
2018-12-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өглөө оройдоо жиндүү хүйтэн байна.

 

2018 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс секундэд 3-8 метр, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин