“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ДЭМБ сайшаажээ
2018-12-28

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүллээ.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг ДЭМБ сайшаасан юм.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Цццц:
Энэ асуудлаа зөв тал руу оруулья. Наад вирусыг тодорхойлох бол асуудал биш. Харин эмчлэх нь чухал. Харин эмчилж байна гээд эм өгөөд байх биш тогтмол шинжилгээ авч ямар өөрчлөлт хүний биенд өгч байгаа эсэх талаар судалгаа хийж, мэс засал хийх орчин бүрдүүлэх, тийм том нэгдсэн төв байгуулахыг би уриалж байна. Энэ төв нь хотод биш хол зайтай, цэвэр агаар, орчныг бүрдүүлсэн, ямар нэг гадны халдвар авах нөхөдгүй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх. Ингэж байж л бид элэг бүтэн Монгол болно.3 сая хүнээ аврахад мөн ч амархан байна. Даанч энэ луйварчид луйвардаад өөдлүүлэхгүй бна Үүний төлөө шудрага тэмцгээё. Би солиулсан хүний хувьд бичиж байгаа юм шүү
2018-12-28