Б.Баастад ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ
2018-12-28

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 226, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны 107, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбартаа ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг шагналаа.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар цол, гавьяат жүжигчин Д.Түвшинжаргалд Ардын жүжигчин цол, гавьяат эмч Д.Оюунгэрэлд Ардын эмч цол тус тус хүртээв. 

 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор "Маск продакшн"-ы жүжигчин М.Баярсайхан, гавьяат тамирчин цолоор Дэлхийн аварга Г.Угалзцэцэг, гавьяат эдийн засагч цолоор "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Т.Жаргалсайхан, Хүний гавьяат эмч цолоор МУАУИС-ийн Г.Мэндсайхан нарыг тус тус шагналаа. 

 

Шагнал гардуулсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Энэ жил Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож байна. Тиймээс Б.Бааст гуайг Хөдөлмөрийн баатар цол олголоо. Танд эрүүл энх, сайн сайхныг ерөөе. МХО-ны багш н.Ганчимэгт гавьяат багш цол олгож байна. 32 жил хүүхэд, багачуудыг дуу хөгжимд хөтөлж ирсэн танд баяр хүргэе. Хөвсгөл аймгаас тодорхойлсон тодорхойлолтын дагуу Г.Угалзцэцэгт гавьяат тамирчин цол олголоо. Фитнессийн дэлхийн аварга Угалзцэцэгтээ амжилт хүсье. Та бүхэнд сайн сайханыг хүсье. Нийт иргэддээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны 107 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье хэмээлээ. 

Н.Энх 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
humuujilgui um yridag uvuu baina lee.
2018-12-28
Зочин:
тэнэг
Зочин:
Хүний нэр буруу бичээд л. Бас бөөн үсгийналдаа
2018-12-28
226:
2226 gej zasaachee
2018-12-28
Зөв бич Баярмагнай
2018-12-28
zochin:
Chinbvren emchid gabyat olgoochee
2018-12-28
Akhmad nastan:
Nutgiin akhdaa KHudulmuriin baatar erkhem tsol khurtsend ni bayar khurgeg eruul enkh urt udaan naslakhiig khusen eruue
2018-12-28