“Монголын геологи ба ашигт малтмал” бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ
2018-12-29

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

 

Төрийн соёрхол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргасан эрдэмтдэд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээв.

 

Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж Төрийн соёрхол хүртээсэн эрдэмтэд:

 

  1. Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
  2. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
  3. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл
  4. Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
  5. Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл
  6. Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрдэмтдэд Төрийн соёрхол хүртээсний дараа баяр хүргэж үг хэлэв.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

 

“Та бүхний өдрийн амгаланг айлтгая.

 

2018 оны Төрийн шагналыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтнээс бүтсэн баг 2009-2012 онуудад энэ бүтээлийг гаргахын төлөө хамтарч ажилласан байна. Энэ найман ботид монгол оронд хийгдсэн геологийн судалгааны дүнгүүдийг нэгтгэн, хөрш зэргэлдээ орнуудын геологийн судалгаатай харьцуулах, цаашид хийгдэх судалгааны ажлуудад чиг баримжаа өгөх зорилготой асар их баримт материалыг багцлан оруулсан нь практикийн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үнэлэн тодорхойлжээ.

 

Эрдэмтдийн багийн төлөөлөл болох:

 

  • Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл,
  • Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн
  • Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл
  • Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нарт Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн шагналыг та бүхэнд хүртээлээ.

 

Эрдэмтэн судлаачид Та бүхний цаашдын үйлс бүтээл арвин байхыг ерөөгөөд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун дэлгэрэх болтугай.

 

Баярлалаа та бүхэнд” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Ene ovoo nariin yund n ugdug bnaaa
2018-12-30
Зочин:
Буурал багш нар, эрдэмтэд, инженерүүддээ баяр хүргэж эрүүл энхийг ерөөе. Төрийн соёрхлоороо бахдан хүндлэгдэж, урт насалж, удаан жаргаарай. Тухайлан Гэрэл багшдаа сайн сайхныг хүсье.
2018-12-30
Шагнал нүдээ олжээ. Эрдэмтэддээ баяр хүргэе. Бямбаа багшдаа баяр хүргэе
2018-12-29