Энэ онд таалал төгссөн АЛДАРТНУУД
2018-12-30

Энэ онд бурхны оронд заларсан олны танил эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна. Энэ талаар Британийн "ВВС" агентлаг мэдээллээ. 

 

Стивен Хокинг

 

 

Их Британийн нэрт физикч Стивен Хокинг энэ оны гуравдугаар сарын 13-нд 77 насандаа таалал төгссөн билээ. С.Хокинг нэрт онолч, физикч төдийгүй шинжлэх ухааны салбарт томоохон амжилт гаргаж чадсан хамгийн алдартай эрдэмдтийн нэг билээ. 1988 онд хэвлэгдсэн түүний “Цаг хугацааны товч түүх” ном нь 10 сая хувь борлогдсон юм.

 

Арета Фрэнклин

 

 

“Соулын хатан хаан” гэж алдаршсан нэрт дуучин эмэгтэй Арета Фрэнклин энэ оны наймдугаар сарын 27-нд 76 насандаа таалала төгссөн билээ. Фрэнклин 18 удаа "Грэмм"-ийн шагнал хүртэж, дуунууд нь 17 удаа АНУ-ын хөгжмийн Топ 10-ын жагсаалтад багтаж байжээ. 1987 онд тэр Рок-н-Роллын алдрын танхимд заларсан анхны эмэгтэй дуучин болсон юм

 

Стэн Ли

 

 

"Marvel"-ын ертөнцийн комикс зохиолуудыг бичсэн алдарт зохиолч Стэн Ли энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд  таалал төгсчээ.  “Хүн аалз”, “Хар ирвэс”, “Икс хүмүүс” “Төмөр хүн” зэрэг алдарт бүтээлийн эцэг, Marvel Comics компанийг хамтран үүсгэгч Стэн Ли 95 насандаа Калифорнид хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.  Стэн Ли 1961 онд Жек Кирбитэй хоршин компаниа үүсгэж “Гайхамшигт дөрвөл”-өөс эхлэн “Хүн-аалз”, “Халк” зэрэг Marvel-ын ертөнцийн ихэнх гол баатруудыг бүтээжээ.

 

Долорес О’Риордан 

 

 

Ирландын Cranberries хамтлагийн гоцлол дуучин Долорес О'Риордан энэ оны нэгдүгээр сарын 15-нд Лондон хотноо 46 насандаа таалал төгсчээ. Өнөөг хүртэл дуучин эмэгтэй хэрхэн амиа алдсан нь нууц байна. Долорес О'Риордан нь "Cranberries" хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ дэлхий даяар алдаршсан. 1994 онд тэрбээр хамгийн алдартай дуунуудын нэг болох "Зомби" дуугаа амилуулсан бөгөөд маш богино хугацаанд Австрали, Франц, Герман, Бельги болон бусад орнуудын алдартай дуунуудын жагсаалтад эхний байранд бичигдэх болсон юм. 

 

Мак Миллер 

 

 

АНУ-ын реппер Мак Миллер буюу Малколм Жамес МкКормик энэ оны есдүгээр сарын 25-нд 26 насандаа таалал төгсчээ. Түүний үхлийн шалтгаан хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэнэ. Тэрээр өмнө нь дуучин Ариана Грандтай үерхэж байсан юм. 

 

Жо Жексон

 

 

Попын хаан Майкл Жексоны аав Жо Жексон өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд  89 насандаа хүнд өвчний улмаас нас барсан байна. Тэрээр амьсгал хураахаасаа хэдхэн хоногийн өмнө твиттер хуудсандаа нар жаргаж байгаа зураг оруулаад нар жаргахыг дахин олон удаа харахгүй гэж бичсэн байжээ.

 

Жон Маккайн

 

 

Вьетнамын дайны баатар, сенатор, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Жон Маккайн наймдугаар сарын 26-нд 81 насандаа таалал төгссөн юм.  Нийт 6 удаа сенатороор сонгогдож, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж байсан Маккайны зүүн нүдний дээд хэсэгт хуримтлагдсан цусыг авах мэс засал хийсний дараа эмч нар хорт хавдар туссаныг нь илрүүлж байжээ. Маккайн бол үе дамжсан цэргийн хүн, түүний эцэг, өвөг эцэг нь тэнгисийн цэргийн адмиралууд байсан.

 

Эцэг Буш 

 

 

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Херберт Уокер Буш энэ сарын 2-нд 94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.  Уг мэдээллийг Бушийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч нь баталжээ. Түүний эхнэр Барбара Буш энэ хоёрдугаар сард таалал төгссөн юм. "Эцэг Буш" хэмээн ард түмэндээ хүндлэгдэн ирсэн тэрээр олон жилийн турш хүнд өвчинтэй тэмцэж иржээ.  Тэрээр сүүлийн хэдэн жил зөвхөн эмчилгээ хийлгэсэн билээ. 

 

 

Кофи Аннан

 

 

Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Швейцарьт наймдугаар сарын 18-нд таалал төгссөн юм.  Аннан 1938 онд Гана улсад мэндэлж, АНУ-ын Миннесота дахь Макалистер Коллежийг төгсөөд 1962 онд Женев дахь Нэгдсэн үндэстний байгууллагад ажилд оржээ. Улмаар 1997 оноос 2006 он хүртэл НҮБ-ыг удирдсан байна.

 

Вичай Сриваддханапрабха

 

 

Премьер Лигийн Лэйстер Сити хөлбөмбөгийн клубын эзэн Вичай Сриваддханапрабха аравдугаар сарын 29-нд түүний сууж явсан нисдэг тэрэг осолдсон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai mongolchuudiin shuteen bolson aldartanguud baina.
2018-12-31
zochin:
Manai mongolchuudiin shuteen bolson aldartanguud baina.
2018-12-31
англи хүн:
amerik angliin l aldartnuud yum bish yy
2018-12-30