Дугаарын хязгаарлалт өнөөдөр хэвийн үйлчилнэ
2018-12-31

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Өнөөдөр /2018.12.31/ ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх бөгөөд 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

 

Харин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд маргааш буюу нэгдүгээр сарын 1-ний өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг. Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдөр буюу маргааш /2019.01.01/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. 

 

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин