Ким Чен Ун Хөх ордны тэргүүнтэй дахин уулзахыг хүсчээ
2018-12-31

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ахан дүүсийн харилцаатай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин рүү захиа илгээсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг захиандаа удирдагч эр ирэх 2019 ондоо Хөх ордны тэргүүнтэй хоёр улсын зэвсэггүй бүсэд дахин уулзаж, зарим асуудлаар ярилцахыг хүссэн гэнэ.

 

Энэ талаар Хөх ордны хэвлэлийн албанаас нийтэд уламжилж, "Амлалтын дагуу би 2018 ондоо багтаан Сөүл хотноо айлчлахыг хүссэн ч улс төрийн зарим орхиж болохгүй асуудлаас болж, уг айлчлал товлосон хугацаандаа зохион байгуулагдсангүй. Би үүнд тун харамсч байна. Харин ирэх ондоо амласан ёсоороо танай үзэсгэлэнт орноор айлчлах болно" гэж Ким Чен Ун захиандаа онцолжээ.

 

Хоёр Солонгосын удирдагч нарын анхны уулзалт өнгөрөгч тавдугаар сард Панжунмон тосгоны Найрамдлын оронд болсон бол дөрвөн сарын дараа Ерөнхийлөгч Мун Жэ Ин гурван өдөр Пхеньян хотноо айлчилсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр Ким Чен Уныг эх орондоо айлчлахыг урьсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин