"Имарт"-аас утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур тараалаа
2018-12-31

-Имартын хамт олон амжиргааны түвшин доогуур айлуудад утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур тараалаа-

 

Идэр ес эхэлж хүйтний эрч чангарах үед хамгийн их санаа зовж, хүнд тусдаг хүмүүс бол яах аргагүй гэр хороололын иргэд байдаг билээ. Тэр тусмаа амжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ганц бие өндөр настан, ажил хийх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт орлогогүй хүмүүст нэн хүнд тусдаг. Имартын хамт олон яг ийм хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа сунгаж нүдээ олсон, нийгмээ мэдэрсэн ажлыг хийлээ.

 

 

 

 

 

Имарт буюу “Скай хайпермаркет” ХХК-ийн хамт олон сар бүр зохион байгуулж буй “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныхаа хүрээнд энэ удаад нийслэлийн 3 дүүргийн 100-аад өрхөд цахилгаан халаагуур, утаагүй шахмал түлш бэлэглэсэн нь нэгдүгээрт, агаарын бохирдол, утааны эсрэг цагаа олсон, 2-рт хахир өвлийн хүйтэнд галаа алдчихвий хэмээн санаашран суугаа хүнд амьдралтай хүмүүст өгсөн нүдээ олсон бэлэг байж чадлаа.

 

 

 

 

Энэхүү буянтай сайн үйлсийн аянаа уламжлал ёсоор тасралтгүй сар бүр үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mash sain baina
2018-12-31