Тавантолгойн цахилгаан станц барих гэрээ БАТАЛГААЖЛАА
2018-12-31
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Оны төгсгөлд шинэ онд эхлэх шинэ бүтээн байгуулалтын ажлын гэрээ баталгаажлаа. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих гэрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах  хорооны дарга А.Тлейхан, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар гарын үсэг зурлаа.

 

Энэхүү гэрээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Он шилжиж байгаа энэ цаг мөчид манай салбарт түүхээ баяжуулсан арга хэмжээ болж байна. Энэ гэрээ хоёр талаас хүчин чармайлт гаргаж чадвал харилцан үр ашигтай гэрээ байгуулж  болдгийн тод жишээ.

 

 

Оюутолгой манай эрчим хүчний салбарын хамгийн том  хэрэглэгч. Гадагшаа ихээхэн хэмжээний валютын урсгалаа алдаж байгаа. 2023 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжинэ. Мөн гаднаас авч байгаа цахилгааны хэрэглээ маань зогсоно. Гадагш урсаж байгаа валютаа бүрэн эх орондоо авч үлдэх эдийн засгийн үр ашигтай ажил болно” гэдгийг онцлов.

 

Харин Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ гэрээг талархан хүлээн авч буйгаа тэмдэглэв. Мөн тэрбээр “Энэ гэрээг байгуулснаар Оюутолгой компани Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах замын зураглалыг тодорхойлж өгч байна. Оюутолгой компани төдийгүй өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах урт хугацааны шийдлийг баталгаажуулж байна.

 

 

Оюутолгой компани дотоодоос эрчим хүч авах үүргээ биелүүлэхээр үргэлж хичээн чармайж ирсэн. Энэ гэрээгээр гүний уурхайн аюулгүй, тогтвортой  үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж байна.  Гүний уурхай ашиглалтад орсноос Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр улам нэмэгдэхийг та бүхэн мэдэж байгаа.  

 

Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, аюул осолгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн бизнесийг цогцлоохын төлөө ажиллана” хэмээн хэллээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
BB:
Монголын нийт ард түмэн оюуны хомсдолд орсон нь харамсалтай харагдаж байна. Юу бичиж байгаагаа хянах чадваргүй хүмүүс бололтой
2019-01-02
ssss:
шуналын тулам 10 % - ын ц.Даваасурэн гуай монгол улсыг 600 сая $ оронд нэмж орууллаа. Гэхдээ энэ гэрээ цуцлагдана. ОТ ТТДЦС - ЫГ 2009 ОНД ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ УРГЭЛЖЛЭЛ БОЛГОЛОО.
2019-01-02
Harin tii
2019-01-02
Zochin:
Muu hund sain ug buu hel gj sain yum hiigeed ch haraana, yasan oyunii hoosrold orchihsan archaaguinuud be? Oorsdoo tamd och
2019-01-02
Иргэн:
10%-иа мартаагүй биздээ?! Даваасүрээн?! Батсүх та хоёр түүнийгээ чалах байогүйдээ?!
2019-01-01
Иргэн:
Цахтлгаан станц барих санхүүжилтыг ОТ гаргавал яваандаа манайд ашиггүй л болов уу
2019-01-01
Z:
Naad Batsuh gedeg hun zailah boloogui yu??. Joloochoo hurtel daramtalsan muuhai hun baidag
2019-01-01
Ene lalriig varivchil, urvagch:
Ene eh opnoosoo urvasannsugiig barivchil. OT-g Bagabandi gej urvagchtai niilj eh opnoo hudalfsan huur. Heden uyeeree tamd shataarai
2019-01-01
Иргэн:
Энэ Батсүхтэй л зурах байсан юм бол юун сүртэй юм?! Ц.Даваасүрэн нөгөө 10%-н хувь дээрээ ч төвөггүй тохиролцоо байлгүйдээ?!
2018-12-31
Даваасүрэнгийн шоу:
Тугаа доош хөмрүүлэн хатгасан ОТ ХХК-тай гэрээ байгууллаа гэхэд биелэх үү? Ногдол ашиг 2037 онд биш 2045 онд хуваарилах уу? Одоо ТЭЗҮ-гүй байгаа төсөл Барилгын ажлаа ирэх жил эхлэх үү?
2018-12-31
зочин:
Чиний хийх ёстой үүрэг ажилчин юм байгаа биз дээ. манайхан хийх ёстой үүргээ мэдэхгүй их шоудах дуртай хүмүүс. Одоо зууны шилдэг ажил мэт наад нөхөр чинь шоудан харжил бай.
2018-12-31
Амгаа:
За манайхаан солиоролдож эхлээрэй.
2018-12-31
Harin tii
Manaihan l hulhiidii shuu
2018-12-31