Мексикийн Оахака мужийн Эройка-Сьюдад-де-Тлахьяко хотын даргаар сонгогдсон Алехандро Апарисио гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан талаар "www.nytimes.com" сайт мэдээллээ.
Тэрээр үүрэгт ажлаа хүлээн аваад ганцхан цагийн дараа буудуулж амиа алджээ.
Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг тус улсын Ерөнхий прокурорын газраас баталж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн гэв.
Уг хэрэгтэй холбогдуулан нэг этгээдийг баривчилж, шалгаж эхэлсэн байна.
Гэмт этгээдүүд хотын даргаас гадна хажууд нь байсан дөрвөн иргэнийг буудаж, хүнд гэмтээсэн гэнэ. Хохирогчдын нэгийг сэхээний тасагт шилжүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |