МЗЭ-ийн 90 жилийн ой энэ сарын 9-нд тохионо


Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ сарын 09-нд тохионо. Үүнтэй холбогдуулан МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав , Гүйцэтгэх захирал М.Саруулдалай , УЗ-ийн гишүүн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал, М.Эрдэнэбат, Б.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү ойг угтсан уран зохиолын өдрүүд энэ долоо хоногт эхлэх аж. Мөн МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам Говьсүмбэр аймагт болох юм. "Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадамд оролцох 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд "Болор цом"-ын эзэд болон хилийн чанад дахь монгол туургатны төлөөлөл найрагчид урилгаар оролцох юм байна.
Энэ үеэр Говьсүмбэр аймагт МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан уран үгсийн чуулган болох аж.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ