“Очир ундраа” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоож, шалгалт явуулжээ
2019-01-02

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн пиротехникийн хэрэгсэл гар дээрээс худалдан борлуулахыг хориглосон тогтоол шийдвэр хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани байдаг.

 

Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ. Шалгалтаар “Очир ундраа”, "Протек" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоож, пиротехникийн хэрэгслийн тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтыг чангатгах үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангаж ажилласан" гэж ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг хамгаалах албаны газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат мэдээллээ.

 

Энэ шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгслийн буруу хэрэглээний улмаас гэмтсэн, бэртсэн хүн байхгүй аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
arai hudlaa medeelel uu guu yu ?
2019-01-02