ОХУ: Тагнуул хийсэн Америк эр 20 жилийн ял авч магадгүй

ОХУ-ын Аюулгүй байдлын алба өчигдөр эх оронд нь ирж, улмаар тагнуул хийж байсан АНУ-ын иргэн Паул Уэлан гэх 48 настай эрийг амжилттай баривчилсан хэмээн мэдэгдсэн талаар "TASS" агентлаг уламжлав.
"Түүнийг тагнуул хийж, ОХУ-ын эрх ашигтай холбоотой мэдээ, материал цуглуулж байхад нь баривчилсан" гэж тус албанаас онцолжээ.
"Мөрдөх ажиллагаа дундаа явж байна. Бүх зүйл тодорхой болно" гэж албаныхан мэдэгдлээ.
Хэрвээ АНУ-ын иргэн тагнуул хийсэн нь баримт, нотолгоогоор нотлогдвол тэрбээр хамгийн багадаа 20 хүртлэх жилийн ял авч магадгүй гэнэ.
"Иргэнийг нь тагнуулын хэрэгт буруутгаж, шалгаж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр 16.00 цагийн орчимд албан бичгээр АНУ-ын Төрийн департментад мэдэгдсэн" хэмээн албаны эх сурвалж "www.cbsnews.com" сайтад ярьжээ.
Тагнуулч хэмээн буруутгагдаад буй Паул Уэлан өнгөрөгч баасан гаригт нийслэл Москва хотын төвөөс баривчилжээ.
Тэрбээр ажил болон жуучлалын журмаар өнгөрсөн хугацаанд ОХУ-д олон удаа ирсэн гэнэ. Мөн тэрбээр АНУ-ын Тэнгисийн армид алба хаадаг гэнэ.
Түүний ах Дэвид Уэлан "Дүү минь цэргийн алба хамт хаасан найзынхаа хуриманд орохоор Москвад ирсэн ч холбоо тасарсан" гэж мэдэгджээ. Хуримын ёслолд тэрбээр ирээгүй учир найзууд нь цагдаагийнханд дуудлага өгчээ. Уг мэдээллийн дараа түүнийг "тагнуулын хэргээр баригдсан" гэж ОХУ уламжилсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ