Өмнөговь аймагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2019-01-03

 

 

Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, өчигдөр /2019.01.02/ 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-ээс 11:18 цагт утсаар Онцгой байдлын албанд мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин