Гүүрэн дээр галт тэрэг осолдож, 6 хүн амиа алджээ
2019-01-03

Данийн Нюборг хотын Грейт Белт гүүрэн дээр зорчигч тээврийн галт тэрэг орон нутгийн цагаар 7.35 цагийн орчимд осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 16 хүн бэртсэн гэнэ. Галт тэргэнд 131 зорчигч, багийн 3 гишүүн байжээ.

 

“Ачаа тээврийн галт тэрэгний тээшний хучлага хүчтэй шуурганд шидэгдсэн байна. Уг хучлага зорчигч тээврийн галт тэргийг оносон учир жолооч огцом тоормолзоход хүрчээ. Энэ үеэр галт тэрэгний цонхнууд хагарч, чанга дуу чимээ гарсан аж.

 

 

Цаг агаарын таагүй байдлын улмаас аврагчид ослын газарт ажиллахад хүндрэл үүсч буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин