Цагаан сараас өмнө бөхийн өргөөг нээх үү
2019-01-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Бөхийн холбооны маргаан “би, чи”-дээ тулж дахин нэг он дамжлаа. Оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар эвлэрч буйгаа мэдэгдэн гар барилцаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж, бөхийн өргөөг нээхээр боллоо хэмээн мэдэгдэж байсан. Гэвч бөхийн өргөөг нээх асуудал дахин гацаанд оржээ.

 

Дархан аваргууд бөхийн өргөөг нээхээр санаа, сэтгэл нийлж “Бөхөд үүрлэсэн идээ бээрийг хамтдаа шахна” хэмээж байсан ч МҮБХ-ны нэг тэргүүнээр сонгогдоод буй Л.Чинбат шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй” гэж үзжээ.

 

Тиймээс бөхийн өргөөг нээх асуудал дахин тодорхойгүй хугацаагаар хойшлов.

 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний асуудал эцэслэн шийдэгдэхгүй явсаар 2017 оны тавдугаар сард МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хуралдаж бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт”  компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Харин МҮБХ-ны наймдугаар “Их эе” 2018 оны гуравдугаар сард хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Ингэснээр үндсэндээ МҮБХ Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болчихсон. Хоёулаа Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдэгтэй. Гэвч нэгийг нь хүчингүйд тооцсон.

 

Дайны хажуугаар дажин гэгчээр Монголын үндэсний бөхийн холбооны маргаантай асуудлаас улбаалан Монгол бөхийн өргөөний хаалгыг эвдэлж, дайрч орсон хэрэг өнгөрсөн онд /2018.16.22/ гарсан. Тус өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн харьяат 33 настай иргэн Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан эрүү үүсгэн шалгаж байв.

 

Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа.

 

Бөхийн өргөө хаалгаа бариад даруй найман сарын хугацаа өнгөрсөн ч бөхийн холбоод эвгүй зүйгээ олохгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Бөхчүүд “Буянт-Ухаа” спортын ордонд зодоглож, барилдааны сураг гарсан даруйд зодог, шуудгаа бэлэн цүнхэлж бэлтгэл базааж явдаг болсон.

 

Байр сууриа булаалдан жил дамнан “хэрэглэж” буй бөхийн холбооны маргаан ирэх сар шинийн баяраас өмнө дуусах уу. Үгүй бол бөхчүүд дахиад “Буянт-Ухаа” спортын ордонд зодоглоно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
c:
Нээвүүл нээнл биз лаларынхэрүүлиин газар ард түнии хөрөнгөөөр босон юм бол төриин өмч эсвэл дуудлага худалдаагаар зар
2019-01-04
zochin:
buhiin urguu chin ard tumnii umch.ard tumnii hurunguur bosson.tiim uchiraas tur umchuu avah yostoi.Baynmunh Bat-Erdene avarga Chinbat ta 3-n hurungu bish shu.uhen hatan bulaatsaldahaasaa ichij amidraach.ur huchtei baidgaa haruulaach
2019-01-04
Увс:
Салхитын орд шиг Төр хүчтэй байдгын .
2019-01-03
Хулгайч:
Нээж яаадагын Төр өмчөө аваач .
2019-01-03
togjgor chinbat shunal chinbat.
2019-01-03
h:
ЮУГ НЬ НЭЭДЭГ ЮМ ТӨР НЬ АВАХ ЮМ БОЛООД БАЙСАН ЯАСАН
2019-01-03
Халх:
Зөнөг шуналтан Баянмөнх гуай өөрийн нутаг нэгт Чинбат даа бөхийн өргөөг авч өгөхөөр улайраад байна билээ. Энэ хоёр шуналтан Гачууртын амыг тэр чигт нь авчихаад цаддаггүйн байхдаа.
2019-01-03