Итали дахь Хойд Солонгосын Элчин сайд сураггүй болжээ
2019-01-04

Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллага "Итали улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жо Сон Гил сураггүй болсон" гэж мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав.

Түүний Ром хотноо байх бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 28-нд дуусгавар болсон Пхеньян дипломатчаа нэн даруй нутагтаа ирэхийг тушаасан аж. 

Харин тэрбээр уг дуудлага ирэхээс урьтаж, гэр бүлийнхээ хамтаар Элчин сайдын яамыг орхисон гэж Өмнөд Солонгосын улс төрч Ким Мин Ки мэдэгджээ. 

Жо Сон Гилийг Италиас орогнол хүссэн, гэр бүл нь хамгаалалтад байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй юм. Өмнөд Солонгосын тал дээрх асуудлаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа гэв. 

Италиас орогнол хүссэн эсэх талаар тус улсын Гадаад хэргийн яам "Бидэнд орогнол хүссэн гэх мэдээлэл ирээгүй" гэж мэдэгджээ. 

Жо Сон Гилийг Италиас гадна гурван улсаас орогнол хүссэн гэх мэдээллийг өмнөдийн “JoongAng Ilbo" сонин  анхлан нийтэд түгээсэн юм. 

Жо Сон Гил  2015 оны тавдугаар сард Италид ирсэн ба 2017 оны есдүгээр сараас  Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ.

Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн зэвсэг туршсантай холбогдуулан Италийн эрх баригчид тус улсын Элчин сайдыг газар нутгаасаа албадан гаргасан юм. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DO YOU NEED A URGENT LOAN BUSINESS LOAN TO SOLVE YOUR PROBLEM EMAIL US:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13
Do you need an urgent loan & Financial Services Available: