Д.Эрдэнэбат: УИХ-ын дархлаа сулрах вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас 9 дэх удаагаа хуралдаж чадахгүй гацсаар байна. УИХ дахь нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол хуралдаанд оролцохгүй хэмээн УИХ-ыг бойкотолж, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн бариад байна. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг тусгажээ. Үүнтэй холбогдуулан гишүүдийн байр суурийг сонслоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН-ын хувьд ардчилсан төр, эрхзүйт төрийг хүндэлж, өнөөдөр хууль сахих үүргээ биелүүлээд, хуралдаанд сууж байна. Харамалтай нь олон долоо хоног хуралдсангүй. Хоёр л гарц байна. Нэгдүгээр УИХ гишүүдийнхээ саналаар тарах. Хоёр дахь гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Хуулиараа Ерөнхийлөгч хууль санаачлах үүрэгтэй, УИХ хэлэлцэх үүрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж, энэ асуудлаар хэлэлцэнэ.
УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ